Дотоод мэдээ

БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 тоот “Осол, гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах болон иргэд үйлчлүүлэгчдийг тус эмнэлгийн орчинд эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг ханган ажиллах, эмч, ажилчдыг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян Булган аймагт нээлтээ хийлээ

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян Булган аймагт нээлтээ хийлээ.

Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ.

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ. 

“МАНЛАЙЛАЛ БА УДИРДАГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “Глобал Стратегийн Удирдлагын Институт” байгууллагатай хамтран өөрийн эмнэлгийн тасаг нэгжийн менежер удирдах түвшний ажилтнуудад зориулан “Манлайлал ба удирдагчийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ЯВЦЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ЭМЯ, БСШУСЯ-ны захиалга, Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилттэйгээр “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. 

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эмч мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтыг эмч нарын яриа, багийн сургалт, нийтийн сургалт гэсэн 3 чиглэлээр батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу уламжлал болгон зохион байгуулдаг

МОНГОЛ ТАЙВАНИЙ “ИТГЭЛ – 2018” ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2009 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагааны Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2018 оны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

“УЛИРЛААС ХАМААРАН ӨВЧИН ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Уламжлалт эмчилгээнийи тасгаас “Улирлаас хамааран өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. 

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ҮЕИЙН ХӨЛНИЙ ШАРХНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн, Бүгд найрамдах Куба Улсын Монгол улс дахь Элчин Сайдын яам хамтран Монгол улсад чихрийн шижингийн мэдрэлийн хүндрэлийн үед үүссэн хөлний шархны эмчилгээний орчин үеийн дэвшилтэд технологи нутагшуулах зорилгоор “Чихрийн шижинийн үеийн хөлний шархны эмчилгээний орчин үеийн ололт, амжилт” сэдэвт 10 хоногийн дадлага сургалтыг эхлүүллээ. 

ЦАГААН ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба”-наас “Дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сарын аян”-ын хүрээнд тус тасаг, албадын ажилчдын дунд цагаан хоолны өдөрлөг боллоо. 

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ - 2018 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг болон тус эмнэлгийн Зүрх судасны төв, Монголын Хэм судлалын эмч нарын нийгэмлэгийн хамтарсан “ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ - 2018” эрдэм шинжилгээний хурал, сургалтын үйл ажиллагаа 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГСДЫН НЭРЭМЖИТ САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2018 оны 06 дугаар сарыг “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар” болгон зарлаж, сарын аяны хүрээнд олон талт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.

“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ТҮҮНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Диабетийн төв”-өөс “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг явууллаа. 

“ДЭМЖИН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЛАГСДЫН НЭРЭМЖИТ САРЫН АЯН”-ЫН ХҮРЭЭНД ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нэгдсэн Үндэсний Байгууллага нь 2003 оноос эхлэн “Олон улсын төрийн үйлчилгээний ажилчдын өдөр”-ийг жил бүрийн 06 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг нь уламжлал болгон 2 дахь жилдээ “Эмнэлгийн дэмжин туслах, үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сар”-ыг зарлан иргэд, үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажиллагсдад хандсан олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна. 

“ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН  ХҮРЭЭНД “В БА С ХЕПАТИТ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дэлхийн Гастроэнтерологийн байгууллагаас 2018 оны 5 сарын 29-ний өдрийг “В ба С хепатит” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТАРСАН БАГ ЗҮРХНИЙ НЭЭЛТТЭЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Люксембургийн Их Гүнт улсын Зүрхний мэс заслын 8 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтний баг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны төвд ажиллалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ГЫН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

Монгол улсад агаарын бохирдол болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд ихэсч байгаа өнөө үед Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд ЭМЯ, ШУГТЭ, ХАБҮТ, JICA олон улсын хамтын байгууллагатай хамтран 2018 оны 06-р сарын 04-06-нд “Improvement of diagnostic ability in early phase of pneumoconiosis and asbestos exposure related respiratory disease” сэдэвт төслийн анхдугаар сургалт Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр амжилттай зохион байгуулагдлаа.

“ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд зүрхний архаг дутагдалтай иргэд, тэдний ар гэрийнхэнд зориулан “Зүрхний дутагдлын өдөрлөг”-ийг 2018 оны 6 сарын 4-нд зохион байгуулж, нийт 100 гаруй эмчлүүлэгч, иргэд, эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

“ЭМНЭЛГИЙН ДЭМЖИН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЛАГСДЫН НЭРЭМЖИТ САР” ЭХЭЛЛЭЭ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтод сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай. 

Тушаалд санал авч байна.

Үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг шинэчлэн батлах тухай Монгол улсын сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд санал авч байна.