Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажилд тусгагдсаны дагуу өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 28-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр бөөрний Гемодиализ эмчилгээний тасаг нээгдэн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг нээлтэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон дагалдах хүмүүс мөн П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн дарга нар, тасгийн эрхлэгч нэр болон эмч, ажилчид, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2013 оны 02 сарын 18-ны өдрийн 08:30 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирж тус эмнэлэгт байрлах Анагаах Ухааны Хүрээлэнгийн ажилтай танилцсаны дараагаар урьдчилсан хөтөлбөрийн дагуу тус эмнэлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – Монголын мянганы сорилын сангийн дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн явцтай танилцаж тулгамдаж буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У 2013 оны 02 сарын 15-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчлан ДЭМБ болон Монголын мянганы сорилын сангийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжиж буй “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.
ЭМЯ-аас Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ын үеэр ард иргэдэд дараах зүйлийг сэрэмжлүүлж, зөвлөмж болгож байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 13-нд ахмад үеийнхнээ хоймортоо залан “Тийн ялагч” хэмээх усан могой жилийнхээ сар шинийн золголтыг хийж ерөөлийн сайхан үгсээ хэлэлцлээ.
Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагнуулсан Эм зүйн албаны дарга, Эм зүйн ухааны доктор, дэд профессор Л.Цэрэндулам, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч П.Чулуунцэцэг, Эмнэлгийн хоолны нэгдсэн тасгийн тогооч Г.Гантөмөр нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.
Тийн ялагч хэмээх усан могой жилийн сар шинийн босгон дээр буюу 2013 оны 02 сарын 08-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчид төрийн болон эрүүл мэндийн салбарын шагналаар шагнагдан сар шинийг шагналын хуртай угтлаа.
Улсын гурав дугаар төв эмнэлгийн хамт олон 2012 оны 12 сарын 22-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын хүлээн авалтын танхимд өнгөрсөн жилийнхээ хийсэн бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх оныхоо ажил хөдөлмөрт амжилт хүсч нэгэн үдэш шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Эзэн чингис хааны мэндэлсэн өдөр буюу " Үндэсний бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2012 оны 11 сарын 14-ний өдөр төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Оношлогооны төвийн их эмч С.Туяа, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасгийн ахмад эмч Д.Цэнд, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Гэрэлмаа нартаа баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын эрүүл мэндийн сайд проф.др. Эксаванг Вонгвичит тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 сарын 16-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлгийн Ерөнхий мэс засалын тасгийн хамт олон “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил“-ийн хүрээнд “Чанартай үйлчилгээ – Баталгаат эмчилгээ” сэдэвт чанарын өдөрлөгийг 2012 оны 12 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын эрүүл мэндийн сайд проф.др. Эксаванг Вонгвичит тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 сарын 16-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн эрхэм хүндэт шагнал "Хангарьд" одонгоор шагнуулсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавъяат болон зөвлөх эмч, Клиникийн профессор Б.Батчулуун, Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Х.Хусаян нартаа баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын анагаах ухааны нэгэн том салбар болох Мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаныхаа 45 жилийн ойг 2012 оны 10 сарын 12нд “Blue Sky Tower” цогцолборт тэмдэглэн өнгөрүүлж амжилт бүтээлээ хэлэлцэж, эрдэм шинжилгээ судалгааны онол практикийн бага хурал хийлээ.
2012 оны 05 сарын 07-оос эхлэн 06 сарын 05 хүртэл нэг сарын хугацаанд Үйлдварчний Эвлэлийн Хорооноос элэгний өөхлөлтийн хүндэвтэр болон жигд өөхлөлттэй П.Н.Шастины төв эмнэлгийн 20 эмч, ажилтныг эмчилгээний хоолны тасагтай хамтран хоолны эмчилгээнд оруулснаар тодорхой үр дүнгээ өглөө.
Тус эмнэлэг японы "Зүрх хамгаалах төсөл" төрийн бус байгууллагын төлөөлөгчид 2010 оны 12-р сарын 13-ны өдөр хүрэлцэн ирж эмнэлгийн удирдлагуудтай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн оношлогоо, эмчилгээний талаар хамтран ажиллах тухай санал солилцож эмнэлгийн дарга Б.Батчулуун, Японы "Зүрх хамгаалах төсөл"-ийн тэргүүн проф Ханеда нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2010 оны 12-р сарын 3-ны өдөр Мянганы сорилтын сангийн халдварт бус өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд тус эмнэлэг дээр тархины цус харвалт, зүрхний архаг дутагдал, сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Бубат Рожананитаянкори, захиргаа, санхүүгийн ажилтан П.Ариунаа нар тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлэг дээр 2010 оны 3-р сарын 18-ны өдөр Солонгосын Кореа их сургуулын Анагаахын төвийн ерөнхийлөгч доктор Чан Сан Сон тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Тус эмнэлгийн дарга кл.профессор Б.Батчулуун Кореа их сургуулийн Анагаахын төвийн захирал Чан Сан Сон нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэг, Франц улсын Ablom Sante Cardio нийгэмлэгтэй анх 2000 оны 10-р сарын 21-ний өдрөөс зүрхний титэм судасны нарийсал өвчнийг оношлох, эмчлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 орчим хүнд оношлогоо эмчилгээ хийж 2 их эмч, 4 дунд мэргэжилтнийг мэргэжлийн сургалтанд хамрууллаа.
Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2009 оны 10-р сарын 6-ны өдөр Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирлээ.