Дотоод мэдээ

“ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГСДЫН НЭРЭМЖИТ САРЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2018 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 25-ны хооронд байгууллагын хэмжээнд “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар” болгон зарлан төлөвлөгөөт ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэллээ. 

“ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ, ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий даяар жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгаас “Тамхи зүрхэнд хортой, Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор өдөрлөгийн арга хэмжээг нийт 100 гаруй эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн дунд зохион байгууллаа. 

”ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ, ЭМИЙН ЖОР ЗӨВ БИЧИЛТИЙН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар”-ын аяны хүрээнд “Эмийн зохистой хэрэглээ, эмийн жор зөв бичилтийн сургалт”-ыг 2018 оны 05 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БА ХҮНИЙ ЭРХ“ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, МУ-ын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрх зөрчигдөх байдлаас сэргийлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн тусламж үйчилгээ ба хүний эрх” сэдэвт 1 багц цагийн сургалтыг амжилттай зохион байгуулж, нийт 60 гаруй эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ “БИДНИЙ АВЬЯАС ДУНДРАШГҮЙ” УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачааллыг тайлах, нөхөрсөг нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх, урлагийн шинэ авьаястнуудыг нээн илрүүлэх зорилгоор “БИДНИЙ АВЪЯАС ДУНДРАШГҮЙ” урлагийн наадмыг 2018 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тушаалд санал авч байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг хэрэгжүүлэхээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусламж, үйлчилгээний жагсаалт, журмын төсөлд шаардлагатай мэдээллийг гаргаж Бодлого, төлөвлөлтийн газарт ирүүлнэ үү.

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН “СУДЛААЧ-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач-2018” уламжлалт эрдэм шинжилгээний VI хурлаа 2017 оны 05 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

МЭДРЭЛИЙН ТӨВИЙН V КОНФЕРЕНЦИ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Мэдрэлийн Төв”-өөс “Тархины эдийн цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдвээр үндэсний V конференцийг амжилттай зохион байгууллаа.

“АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь “Артерийн гипертензитэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Цусны даралтаа хэмжиж сурцгаая” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

“ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Гарын эрүүл ахуйг сахиснаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, ялангуяа цусан үжлээс сэргийлэх боломжтой” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

“ҮҮДЭН ЭМНЭЛГИЙН СОЁЛ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Зөвлөх поликлиник”-ийн хамт олон “Үүдэн эмнэлгийн соёл” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын сувилагчдын өдөр-2018

"Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя" сэдэвт үндэсний 4-р сургалт семинар

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь жил бүрийн 4 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян” болгон зарладаг уламжлалтай бөгөөд  2018 оныг “Ажилтан бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлье” уриан дор олон талт үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа билээ.

“ИХ ХОТЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” УРИАН ДОР БҮР НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИХ ХОТЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” УРИАН ДОР БҮР НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 3 ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, зүрхний мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд 3 үеийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай”  сэдвээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 92-р сургуулийн сурагч Б.Хонгорзул, Г.Хандаа нар оролцлоо.

СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” ХӨТӨЛБӨРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж БЗД-ийн Хонхор тосгонд байрлах Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээр сувилахуйн тусламж үйлчилгээний өдөрлөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

ХААН БАНКНЫ ТОМООХОН САЛБАРУУД ДЭЭР “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүд 2018 оны 04-р сарын 12-ны өдөр Хаан Банкны алслагдсан дүүргийн томоохон 4 салбар дээр “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

VOICE” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ОТГОНЖАРГАЛ УГТЭ-ИЙН “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь Олон улсын Сувилагчдын өдрийг угтсан сарын аяны хүрээнд Сувилагч мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаа, сувилагчийн мэргэжил, ажлын байрны онцлогийг энгийн иргэд, үйлчлүүлэгч, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР”      хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.