“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ТҮҮНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Диабетийн төв”-өөс “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг явууллаа. Тус сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд иргэд үйлчлүүлэгч нарт чихрийн шижин өвчний тухай ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, чихрийн шижинтэй өвчтөнд гарч болох хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэн, хандлагыг өөрчлөх зорилгыг агуулсан бөгөөд дараах чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

1. “Чихрийн шижин өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл”, “ Чихрийн шижин өвчинд яагаад анхаарал хандуулах ёстой вэ?”, “Чихрийн шижин өвчний үеийн хоол эмчилгээ” чиглэлийн цуврал хичээл; 
2. “Чихрийн шижин хэв шинж 2 өвчин“, “Чихрийн шижин өвчний хөлийн хүндрэл” видео хичээл,
3. “Холестрин бууруулах эмийн эмчилгээ” сэдвээр сургалт, мэдээлэл өгч, “Чихрийн шижин өвчний тухай”, “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Чихрийн шижин өвчний үед хөлөө хэрхэн арчлах вэ?”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх” зэрэг гарын авлага бэлтгэн, зөвлөгөө өгч ажиллалаа.