Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2018 оны 06 дугаар сарыг “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар” болгон зарлаж, сарын аяны хүрээнд олон талт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.
Тус аяны хүрээнд төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын дунд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага”, “Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил”, ”Өвчний түүх болон анхан шатны маягт хөтлөлт”, “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвүүдээр цуврал сургалт болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, зөрчлийн тухай хууль, эрх зүй, танин мэдэхүйн сэдэвт мэдлэг сорих “АХА” тэмцээнийг тус тус зохион байгууллаа. Тус аян 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд хойшид нийт резидент эмч нарынхаа дунд “Эмчийн мэргэшсэн байдал ба Сайн эмч гэж хэн бэ?” сэдэвт хэлэлцүүлэг, “Резиденпик” буюу резидент эмч нарын мэдлэг чадварын олимп зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж аяны үйл ажиллагаагаа дүгнэх юм.