Дотоод мэдээ

“СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛ ЯАГААД СОНИРХОЛТОЙ ВЭ?” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь “Олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Сувилагчийн нэг өдөр” аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулан Сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагч нарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

“ТАРХИ БОЛ ЦАГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Харвалтын тасгийн хамт олон тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд, тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан “Тархи бол цаг” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгууллаа.

ЯПОН МОНГОЛЫН РОТАРИ КЛУБЭЭС УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ КОWA ФИРМИЙН NON MYD-7 АППАРАТЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Японы Koga-East Ротари клуб, Монголын Хүрээ Ротари Клубээс Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн нүдний мэс заслын тасагт 9000 долларын үнэ бүхий нүдний угийн оношилгооны КОWA фирмийн “Non Myd-7” аппаратыг бэлэглэлээ.

“АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛ МАЯГТ“ ХӨТЛӨЛТ СЭДЭВТ СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, Мэдрэл судлал, Уушиг судлалын тасгаас 2018 оны 03 сарын 01-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрийн хугацаанд “Анхан шатны бүртгэл маягт” хөтлөлт сэдэв нэг сарын аяныг зохион байгууллаа.

“АНГЛИ ХЭЛ ХЭРХЭН ХУРДАН СУРАХ ВЭ?” СЭДВЭЭР СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШЛАА

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар “FARO education” англи хэлний сургалтын төвийн захирал, багш Б.Идэр-Од тус эмнэлгийн эмч нарын өглөөний ярианд ирж оролцон “Англи хэлийг хэрхэн хурдан сурах вэ?” сэдвээр маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй яриа хийж өглөө.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХҮН БҮРТ УРИАН ДОР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тухайн жилийн уриа, сэдэв дор үйлчлүүлэгч иргэд, эмнэлгийн эмч ажилчдынаа дунд өдөрлөг, аян хэлбэрээр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ 2018 оны Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.

"Сайн үйлсийн аян" эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

УГТЭ-ийн залуу эмч нар маань санаачилан зохион байгуулсан "Сайн үйлсийн аян" эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт СХД-ийн Тохижилт үйлчилгээний болон Тээвэрлэлт үйлчилгээний 32 ажилтан хамрагдлаа. 

"СУДЛААЧ - 2018" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР

"СУДЛААЧ - 2018" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЯВАГДАВ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, БГД-ийн Онцгой байдлын хэлтсээс хамтран 2018 оны 03 сарын 28-аас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сувилагчийн нэг өдөр

Сувилагчийн нэг өдөр

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН”-ныг ХААН БАНК САНТАЙ ХАМТРАН ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилгаар “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Хаан Банкны “ХААН БАНК САН”-гийн дэмжлэг санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлэхээр 2017 оны 05 сарын 17-ны өдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, аяны хүрээнд  ард иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх, “Хаан Банк”-ны 4 тооцооны төвд цусны даралт хэмжих буланг нээж харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд эрүүл амьдралын зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгааны олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлсэн нь эдүгээ үр дүнгээ өгч байна. Энэхүү үйл ажиллагааны дүнд хүн амын дунд тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдлаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, 4,000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажилласан.

ОЛОН УЛСЫН ТАВЦАНД МОНГОЛ УЛСЫН ЭМЧ НАР-2017

ОЛОН УЛСЫН ТАВЦАНД МОНГОЛ УЛСЫН ЭМЧ НАР-2017

“ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДАМЖУУЛАХ” ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь БГД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах” үзүүлэх сургуулалтыг зохион байгууллаа.

ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын аян зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны үйл ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, баг хамт олны хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, нэгдмэл байдлыг бүрэлдүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”-ийн талаархи мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Нийслэлийн Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Алтанзулыг урьж сургалт явууллаа.

ОЮУНЛАГ ШАСТИНЧУУД ЭРДМИЙН ЧУУЛГАНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2018” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2018 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.

МЭНДЧИЛГЭЭ

Казах түмний Науризын уламжлалт их баярыг тохиолдуулан нийт казах иргэддээ Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны өмнөөс чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Монгол улсын зөвлөх зэргийн эмч, Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Лхамжавын Аваажигмэд тандаа "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсанд халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

“АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь ЭМС-ын 2013 оны 11 сарын 14-ны өдрийн 433 дугаар тушаалаар Монгол улсын хэмжээнд зүрх, тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон зүрх мэдрэлийн эмнэлзүйн лавлагаа сургалтын чиглэлүүдээр нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж ажилладаг бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд ижил үүрэг, чиглэлийн болон бусад шатлалын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дээрх эмнэлзүйн чиглэлүүдээр чадавхижуулах сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөмжөөр хангах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээн ажилладаг юм.