Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийнхээ иргэдийн амьдрах тав тухай орчинг бүрдүүлэх зорилгоор “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус зорилтынхоо хүрээнд "Зуун мянган цэцэг" аяныг 2 үе шаттай зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Дагдангийн Батнаран 2018 оны 11 сарын 07-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” (F720215-Биохими) сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг (Ph.D) хамгааллаа.
ТОМУУНЫ ЭСРЭГ УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА
Монгол Улсад Зүрх Судасны мэс засал үүсэн хөгжөөд 60 шахам жил болж байгаа бөгөөд 2019 онд ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ТАСАГ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ой тохиож байгаа бөгөөд тус арга хэмжээтэй холбогдуулан тус тасгийн ЛОГО зохиох уралдааныг зарлаж байна.
Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секунд тутамд нэг хүн харвалтанд өртөж байна.
ХАРВАЛТ БИДНИЙГ СӨХРҮҮЛСЭН Ч БИД ДАХИН БОСЧ ЧАДНА ...
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 19 тоот тогтоолоор баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулах журам” –ийн дагуу эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлгэх боломжтой боллоо. Урьдчилан сэргийлэх үзлэгт даатгуулагчийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг сонгон хамрагдах боломжтой.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2018 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2018-2020 онд суралцах суралцагч нарт зориулсан “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” зохион байгууллаа.
Олон Улсад жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийг халдварын сэргийлэлт, хяналтын тэмдэглэлт өдөр болгон (NICW), АНУ, Канад зэрэг улс орнууд 1989 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийг дэлхийн нийтээрээ “Хараа хамгаалах өдөр” болгон тэмдэглэж, зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан 2018 оны 10 сарын 11-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Нүдний мэс заслын тасаг”-аас санаачлан “Нүдний тусламж үйлчилгээг-Хүн бүрт” уриан дор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвөлгөөг явуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд нийт 230 гаруй иргэд, үйлчлүүлэгчид хамрагдлаа.
Улсын гурав дугаар төв эмнэлгийн даргын нэрэмжит “Гар бөмбөгийн аварга” шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Ач” анагаах ухааны их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, “Мишээл экспо” ХХК-тай хамтран 2018 оны 10 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ–2018” үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
Эмнэлгийн даргын Б/60 тоот “Сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” тушаалын дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-оос 05-ны өдрүүдэд эмнэлгийн нийт 291 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулсан түвшин тогтоох аттестатчиллын шалгалтыг зохион байгууллаа.
“Дэлхийн Зүрхний Өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 29-ны өдөр бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд Дэлхийн Зүрхний Холбоо анх санаачилсан цагаас хойш өнөөг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Дэлхийн зүрхний өдөр”-ийг “Миний зүрх, Чиний зүрх” уриан дор иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг хэлбэрээр 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр, Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.
“Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатарын талбай дээр ард, иргэдэд зориулсан “Миний зүрх, Чиний зүрх” уриан дор эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн Эрүүл мэндийн Үндсэний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян - 2018”-ын хоёрдугаар ээлжийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 19-ны өдрөөс 21-ны өдрүүдэд төвийн бүсийн Баянхонгор аймагт зохион байгуулж, 2018 оны хөдөө орон нутаг руу чиглэсэн аяны үйл ажиллагаагаа амжилттай өндөрлүүллээ.
2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ХАМРАГСДАД ЗОРИУЛСАН "ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ"-ЫН ЗАР