“УЛИРЛААС ХАМААРАН ӨВЧИН ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Уламжлалт эмчилгээнийи тасгаас “Улирлаас хамааран өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. 

Энэхүү сургалт, өдөрлөг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд Монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх аргуудын тухай мэдлэгийн хүрээг тэлж, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэхэд зорилготой бөгөөд сургалтын үеэр “Монголын уламжлалт анагаах ухааны улирлаас хамааран биеийн махбодь хувирах, түүн дээр үндэслэн улирлын хоол хүнс, зүй зохисыг тохируулан өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “Зуны улиралд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг явуулсанаа зэрэгцээ зүрхний өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зүрх тэтгэх цэгэн иллэг” өөртөө хэрхэн хийх аргачлал, “Гаргалга эмчилгээ”-ний аргуудаас танилцуулан, цагаан, улаан гаргалга бэлтгэн иргэд, үйлчлүүлэгч нарт амталгаа хийж, цагаан гаргалга хийх аргачлалын дагуу богино хэмжээний видео үзүүлэн гарын авлага тараалаа.