Дотоод мэдээ

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТЫН ХҮРЭЭНД “ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ” ДЭЛГЭЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Хүй долоон худаг” дээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран “Хээрийн эмнэлэг” дэлгэн гамшиг нүүрлэн эмнэлэг нурсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах, газар хөдлөлтийн дараах бэртэж, гэмтсэн иргэдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар дадлага, сургуулилтыг явууллаа. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАНХИМ”-ТАЙ БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг “Иргэд үйлчлүүлэгч, эмч, ажилчдын эрсдэлгүй орчныг бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулан олон чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

"Их цэвэрлэгээ-90 минут"

"Их цэвэрлэгээ-90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 39 тасаг нэгжийн 502 ажилтан оролцлоо.

СУВИЛАГЧ НАР ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны ахлах сувилагч нарын баг болон эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Япон улсын Гүнма Их Сургуулийн сувилахуйн ухааны доктор Огава Шоота нар хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Хан-уул дүүргийн Туул тосгон, БЗД-ийн Хонхор тосгоны 250 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ОНОШИЛГООГ ЦОГЦООР НЬ ХИЙНЭ

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Олон улсын “Орбис” болон хүмүүнлэгийн “Дэзэрэт” байгууллагуудаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт харааны талбай шалгах зориулалттай хамгийн сүүлийн үеийн “Zeiss Humphrey-830” загварын нүдний шинжилгээний багажийг тусламж болгон хандивлалаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЯПОН СУВИЛАГЧ УРЬЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор байгууллагынхаа гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын эмнэлгийн өндөр мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт 1-6 сарын хугацаатайгаар урьж ирүүлэн, туршлага солилцон, харилцан суралцах замаар хамтран ажиллаж байгаа билээ. 

ОНОШИЙН ЗӨРҮҮ БА ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй “Удирдлагын нэрэмжит сар”-ын аяны хүрээнд тус эмнэлгийн захиргаа АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимтэй хамтран ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос батлагдсан “Оношийн тухай ойлголт, оношийн зөрүү, эмчийн алдаа, эмнэлгийн эрх зүй, эрүүл мэндийн хохирлийн зэрэг” сэдэт 1 багц цагийн сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдийнхээ дунд 2019 оны 4-р сарын 16-ний өдөр зохион байгууллаа. 

ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ны хүрээнд эмч, ажилчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх, тус эмнэлгийн шигшээ багийн тамирчдыг шинэчлэх зорилгоор Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН ОСОЛ ГЭМТЛИЙН ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас санаачлан өнөөдөр улс орон даяар эрүүл мэндийн салбарын нийт ажилчдыг хамруулан хэрэгжүүлж буй “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт 380 гаруй эмч, ажилчид нэгдэж, 12.30-13.00 цагийн хооронд байгууллагынхаа гадна талбай, ойролцоох авто машины зогсоол, зам дагуу авто ослоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий постер, анхааруулга барьж зогсон, дасгал хөдөлгөөн хийж авто ослоос урьдчилан сэргийлэхэд жолооч нарын анхаарлыг хандуулах чиглэлээр өдөрлөг зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТАВ ТУХТАЙ ХҮЛЭЭЛГИЙН БОЛОН САХИУРЫН ӨРӨӨГ АЖИЛЛУУЛДАГ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зүрх болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө, сахиурын өрөөг нэмэлтээр тохижуулан тогтмол ажиллуулж хэвшсэн төдийгүй эрчим эмчилгээний нэгдсэн тасагт эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан өрөөг тогтмол ажиллуулж байна.

“ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 1950 оноос эхлэн “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэж, хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар болон нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулж ирсэн бөгөөд 2019 онд тус өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

"Дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл" сэдэвт үндэсний 5-р сургалт, семинар

Улсын гуравдугаар төв эмнэлгээс Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл" сэдэвт үндэсний 5-р сургалт, семинар 2019 оны 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт 5 дахь удаагийн тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

УВС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ЗҮРХ СУДАСНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монгол улсын Сангийн Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Увс аймгийн засаг даргын тамгийн газар хамтран “Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг 2019 оны 4-р сарын 7-ны өдөр зохион байгуулсан ба энэхүү чуулга уулзалтын үеэр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, Олон улсын байгууллагуудын дунд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

“ДАВСГҮЙ ХООЛ- ЭРҮҮЛ ХООЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Давсыг хоолны цэснаас хасъя” уриан дор давсны хэрэглээг бууруулах чиглэлээр иргэд, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн "Удирдлагын нээлттэй сарын аян" эхэллээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн "Удирдлагын нээлттэй сарын аян" эхэллээ

“ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЬЯ” ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн улс орнууд “Давс ба эрүүл мэнд” хөдөлгөөний санаачлан “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай. Энэ жил хоолны давсны хэрэглээ, тэр дундаа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Энэхүү хөдөлгөөнд манай улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор тэмдэглэж байна. 

НЯРАЙН СУДАСНЫ ТӨРӨЛХИЙН ГАЖ ХӨГЖЛИЙН ЭМГЭГИЙГ КОМПЬЮТЕР ТОМОГРАФИАР МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ОНОШИЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нярайн судасны төрөлхийн гаж хөгжлийн эмгэгийг компьютер томографиар Монгол улсад анх удаа оношиллоо.

"СУДЛААЧ-2019" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Судлаач-2019" эрдэм шинжилгээний хурал 2019.05.31-ны өдөр зохион байгуулагдах тул нийт резидент эмч нарыг идэвхитэй оролцохыг урьж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРДМИЙН ЧУУЛГАН – 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг угтаж өөрийн байгууллага дээрээ хэрэгжүүлж буй “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын хүрээнд “Эрдмийн чуулган-2019” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 03 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.