Люксембургийн Их Гүнт улсын Гадаад болон Европын хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагааны сайд хатагтай Paulette Lenert Люксембургийн Их Хуралд дээр хамтын ажиллагаатай улс орнуудын сайд нарт зориулж тавьсан илтгэлдээ Монгол улсын Эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж байгаа талаараа ийнхүү цохон дурджээ.
2019 оны 05 сарын 07-10-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын баг Торгоны замын орнуудын Хэм судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Профессор Ройн Рекваватай (Гүрж улсын иргэн) хамтран зүрхний хэм алдагдлын эмчилгээ оношилгоо шаардлагатай 20-66 насны нийт 34 хүнд электрофизиолгийн оношилгоо шинжилгээ хийж, зүрхний хэм алдагдлын радио долгионт катетер аблаци эмчилгээг амжилттай хийлээ. Үүнээс амь насанд аюултай ховдлын тахикарди хэлбэрийн хэм алдагдлыг илрүүлж, эрт үеийн эмчилгээг хийж яаралтай арга хэмжээ авлаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2016 онд Эрүүл мэндийн яамны төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий зүрхний хэм алдагдал судлалын электрофизилогийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораторийг ашиглалтанд оруулснаас хойш тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр өнөөдрийг хүртэл хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, сувилагч мэргэжилтнүүд тус эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сараас 3 сарын хугацаатайгаар сайн дураараа ирж ажиллаж буй Япон улсын Нийгмийн эрүүл мэндийн сувилагч, Сувилахуйн ухааны доктор Шоота Огавагаас туршлага судлан хамтран ажиллаж байна.
2019 оны 05 дугаар сарын 06-аас 17-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ОУ-ын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клубүүд хамтарсан Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй “Глобал Грант # 1982181” төсөл амжилттай хэрэгжлээ.
2019 оны 5-р сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвөөс Баян-Зүрх, Баянгол дүүргүүдийн өрхийн эмч нарт зориулж МнКардио программын сум өрхийн эмнэлгийн эмч нарт ашиглагдах модулийг турших сургалт зохион байгуулж байна.
2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Цусны даралтаа мэдэцгээе“ уриан дор эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл, өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оныг байгууллагын хэмжээнд "Хариуцлага-Хандлага-Ёс зүйн жил" болгон зарласан билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлагын чиглэлээр мэргэжлийн сургалтын байгууллага хийгээд мэргэшсэн сургагч багш нартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа доорх Зочин багш нартай хамтран ажиллахаар боллоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 сарын 13-ны хооронд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Иргэд үйлчлүүлэгч, эмч, ажилчдын эрсдэлгүй орчинг бүрдүүлцгээе” уриан дор сарын аяныг амжилттай зохион байгууллаа.
УГТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, захиргааны хамт олон "Олон улсын сувилагч нарын өдөр"-ийг тохиолдуулан сувилагч нараа угтан авч мэндчилгээ дэвшүүллээ.
"СЭРГЭЭН ЗАСАХЫН СУВИЛАХУЙ: ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" сэдэвт сургалт
"Алтан дэнлүү 2019" шилдэг сувилагч, сувилахуйн баг тодруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдсан бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвал, шигдээсийн тусламж үйлчилгээний сувилахуйн баг “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУВИЛАХУЙН БАГ”-аар шалгарлаа. Шилдэг сувилахуйн багаар шалгарсан хамт олондоо цаашдын ажил, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэн ерөөе.
Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн соёл үйлчилгээний алба, инженер техник, аж ахуйн алба, эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний албаны хамт олон нийт сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ аз жаргал, амжилтыг хүсч, дуу хуур, бүжиг, бэлэгтэйгээр угтан мэндчилгээ дэвшүүллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран 2019 оны 4 сарын 28-наас 30-ны өдрүүдэд Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө.
2019 оны 05 дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ОУ-ын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клубүүд хамтарсан Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй “Глобал Грант # 1982181” төслийг хэрэгжүүлэхээр БНЭУ-аас эмнэлгийн тусламжийн мэргэжлийн баг хүрэлцэн ирж, ажиллаж эхэллээ.
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх ахмадын зөвлөл нь 5 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эмнэлгийн даргын А/55 тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй.
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол гарын ариун цэвэр сахих явдал юм. Дэлхий дахинд жил бүрийн тавдугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд 2019 онд энэхүү өдрийг “Хүн бүрт цэвэр гараар тусламж үйлчилгээ үзүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
"ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ГАРЫН АРИУН ЦЭВЭР САХИХ ДЭЛХИЙН ӨДӨР"
2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр
Эрүүл мэндийн салбарт 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” зорилтот уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Дотрын өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт улсын хэмжээний 5 дахь удаагийн сургалт, семинарыг 2019 оны 04 сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.