Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийгдсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лаборатори”-ийн их засварын ажил, тоног төхөөрөмжийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр зохион байгууллаа.
2019 оны 01 сарын 23-ны өдөр УГТЭмнэлгийн захиргаа ЭМС-ын 02 тоот албан даалгаварын хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллагын ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд байгууллагын төсвийн зардлаар тус эмнэлгийн 350 сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд ажлын дүрэмт хувцасны ээлжит хангалт болон хүйтэн сэрүүний улиралд өмсөх дулаан цамцаар бүрэн хангаж ажиллаа.
Улсын Гуравдугаар төв эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний лангуу ажиллуулах үйлчилгээний талбай түрээслүүлнэ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, иргэд төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулах журмын дагуу битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Байгууллагынхаа 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын үр дүнг хамт олондоо тайлагнан дүгнэж, ажил үйлсээрээ тухайн онд манлайлан ажилласан ажилчдын төлөөлөлд эмнэлгийн болон төр, хувийн хэвшлийн байгууллагын шагналаар шагнан урамшууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очирын мэндчилгээ
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэг туслалцаатайгаар 2010-2013 онд “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төсөл амжилттай хэрэгжсэн билээ.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ нь Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын тэмжлэг туслалцаатайгаар 2010-2013 онд хэрэгжиж 2013 оны 10-р сард суурилагдсан “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төслийн өнөөгийн бодит үр дүн, ололт, амжилт, тулгамдаж буй асуудлыг төслийн хүрээнд хамтран ажилласан холбогдох олон улсын байгууллагууд, эрүүл мэндийн салбарын хамтран ажиллагч байгууллагууд болон иргэд олон нийтэд тайлагнах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа гэж байна.
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн 180 гаруй орон” Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян” зохион байгуулж байгаа билээ.
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлөөс цус цусан бүтээгдэхүүн сэлбэх эмчилгээний шийдвэр гаргадаг, гардан хийдэг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, цус цусан бүтээгдэхүүний зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмнэл зүйн зөв дадал олгох зорилгоор “Эрсдэлгүй, аюулгүй цус сэлбэлтийн талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээн зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч 2018 оны 11 сард шинээр Анагаах Ухааны Докторын зэрэг хамгааллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Доржготовын Энхболд 2018 оны 11 сарын 29-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.
ТА ХАНИАД, ТОМУУНААС СЭРГИЙЛЖ ЧАДНА ....
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Хуягийн Батмягмар 2018 оны 11 сарын 22-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.
БСШУСЯ, Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Шинлэх Ухааны Академи хамтран Монгол улсад шинжлэх ухаан байгууллага үүсч хөгжсөний 97 жил, шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнг 2018 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний түүчээлэгч нийт 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн олны хүртээл болж танилцуулагдлаа.
Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт” зорилтот жил болгон зарласантай холбоотой Улсын гуравдугаар төв эмнэлэг нь олон чиглэлээр үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрүүл мэндийн даатгал-Бидний баталгаа” өдөрлөгийн арга хэмжээ юм.
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЬЕ...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 оноос эхлэн жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” Дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол улс 4 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг Дэлхий нийтээрээ жил бүрийн 11 дүгээр сарын 14-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2018 онд “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байгаа ба түүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж хоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм.