Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олон “Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аян”-ын хүрээнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгч, олон нийтэд сурталчилан таниулах, мэдээлэл хүргэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний талаар болон мэс заслын багаж хэрэгслэлийн үзэсгэлэн гаргаж, нарийн мэргэшлийн эмч нар иргэдэд үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хагалгааны дараах асаргаа сувилагааны зөвлөмж, гарын авлагыг тараалаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн алба болон тасаг, нэгжийн ахлах сувилагчдын бүрэлдэхүүн 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт чадавхижуулах сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагын баг “Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аян”-ны хүрээнд залуу эмч, мэргэжилтнүүдтэйгээ “Зангиагүй уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд эмч, эмнэлгийн ажиллагсдыг сурган дадлагажуулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн 437 гаруй эмч, эмнэлгийн ажилчид гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор эмнэлгийнхээ “Түр цуглах талбай” дээр цугларлаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн "Эрдмийн чуулган - 2019" эрдэм шинжилгээний хурал 2019.03.26-ны өдөр болох тул эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус эмнэлэг 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны албадын ажилчдад зориулсан “Удирдлагын менежмент, багийн ажиллагааны зарчим” сэдэвт чадавхижуулах сургалтыг “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд Эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад Япон улсын Гүнма их сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуй, эх барихын тэнхимийн Шинозаки Хиромицү профессорын багтай “Эх нялхсыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах” чиглэлээр хамтарсан сургалт судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа.
2019 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн алба, тасгуудын ахлах сувилагчдын хамтарсан баг сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангийн сурагчдад “Томуу томуу төст өвчин, улаан бурхан, менингококк өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гарын ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны төв, Диабетийн төв хамтран “Чихрийн шижин өвчний тухай та мэдэх үү“ иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН БУЮУ ДЭЛХИЙН ГЛАУКОМЫН ӨДӨР
2019 оны 02 дугаар 26-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Нийслэлийн Онцгой Байдлын Газраас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах нь” сэдэвт сургалт зохион байгуууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг нь төвөн төвөнх-амьсгалын замыг хаасан хүний хөхөнцөр вирусын гаралтай ургацаг бүхий эмчлүүлэгчид анх удаа "Төвөнхийн бичил мэс засал"-ыг амжилттай хийлээ. Цаашид энэ төрлийн мэс засал нь тогтмол хийгдэх болно.
Нийслэлийн Баянгол дүүргийн “Биеийн тамир спортын хороон”-оос дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын дунд жил бүр зохион байгуулдаг спортын 3 төрөлт тэмцээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг, тамирчид амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байр эзэллээ.
Тус эмнэлэг жил бүрийн 3 дугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан 03 дугаар сарыг байгууллагын хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн олон талт зорилтод үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн яам, “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5” төслөөс үе шаттай хэрэгжүүлж буй эмнэлгийн хог хаягдлын менежмент, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, хянах төслийн хүрээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх идэвхитэй тандалт” сэдэвт ажлын байран дээрхи дадлага сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2018 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд тус эмнэлэг өөрсдийн эмч, сувилагчдыг төдийгүй аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, сувилагчдад зориулсан олон талт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагууд дундаас УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МАШ САЙН (А) үнэлгээтэйгээр “НЭГДҮГЭЭР БАЙР“ эзэлж, салбарынхаа 2018 оны шилдэг эмнэлгээр шалгарлаа.
Эрүүл мэндийн удирдах ажилтны улсын ээлжит зөвлөгөөнийг тохиолдуулан УГТЭ-ийн удирдлагууд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нарыг урьж, 2019 оны 02 сарын 14-ны өдөр "Блю Скай" зочид буудлын Топаз хурлын танхимд ажлын уулзалт зохион байгууллаа.