Эрүүл мэндийн яамнаас санаачлан өнөөдөр улс орон даяар эрүүл мэндийн салбарын нийт ажилчдыг хамруулан хэрэгжүүлж буй “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт 380 гаруй эмч, ажилчид нэгдэж, 12.30-13.00 цагийн хооронд байгууллагынхаа гадна талбай, ойролцоох авто машины зогсоол, зам дагуу авто ослоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий постер, анхааруулга барьж зогсон, дасгал хөдөлгөөн хийж авто ослоос урьдчилан сэргийлэхэд жолооч нарын анхаарлыг хандуулах чиглэлээр өдөрлөг зохион байгууллаа.