Дотоод мэдээ

“ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ЮНИПОРТ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ЮНИПОРТ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ” сэдэвт

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ УУШИГНЫ БАГТААМЖ ХЭМЖИГЧ “СПИРОМЕТР” АППАРАТЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ

“Уушги судлалын тасаг”-т 25 сая төгрөгийн үнэ бүхий

“ХЕПАТИТИЙГ УСТГАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг

БЭЭЖИН ДЭХ ЛЮКСЕМБУРГИЙН ЭЛЧИН САЙД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЛАА

Монголын талаас БНХАУ-ын Бээжин хотод

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХЯНАЛТЫН МОНИТОР БЭЛЭГЛЭЛЭЭ

УГТЭ-ийн Харвалтын тасгийн “Эх, хүүхдийн өрөө”-нд

“АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон “Антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсооцгооё” уриатай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын аяныг зохион байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ЭМНЭЛГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа, Эмнэлгийн тугийг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. 

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН – 2019” ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМГУУДАД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилгаар Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нь 3 дахь жилээ Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад үргэлжилж байгаа билээ. 

“МИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ-БИДНИЙ ЭМНЭЛЭГ” СЭДЭВТ ШИЛДЭГ ЛЕКЦ, ЛЕКТОР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдын дунд “Миний инээмсэглэл-Бидний эмнэлэг” сэдэвт шилдэг лекц, лектор шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

“НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/191, А/64 тоот тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нь” багц цагийн сургалтыг АШУҮИС-ийн Эмзүйн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан.

ТАЙВАНЬ МОНГОЛЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ “NTUH-HOPE” ХӨТӨЛБӨРИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Монгол Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар Төв Эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Хавдар судлалын Үндэсний төв эмнэлгүүдийн хооронд 2009 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцооны “NTUH-HOPE” хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зохион байгууллаа.

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН - 2019” БАРУУН ГУРВАН АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян” нь 2019 оны буюу гуравдах жилийнхээ үйл ажиллагааг хүн амын зүрх судасны өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх өвчний өвчлөл, нас баралт өндөртэй Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод нээлтийн арга хэмжэээг зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын зүрх судасны төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Европын Чанарын Удирдлагын сангийн Чанарын гадаад үнэлгээний Олон улсын ахлах зөвлөх Yves Van Nuland доктор тус эмнэлгийн удирдлагын баг, удирдах түвшний менежерүүд болон чанарын багийн гишүүдэд зориулсан “Эмнэлгийн чанар, менежментийн стратеги төлөвлөгөөг боловсруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

МОНГОЛД АНХ УДАА “РОТАБЛАТОР ЭМЧИЛГЭЭ”-Г УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ХИЙЛЭЭ

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг 2 хүнд амжилттай хийлээ.

“ИНЭЭМСЭГЛЭЛ ЭЕРЭГ ХАНДЛАГА” СЭДЭВТ УРЛАГИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Дэмжин туслах үйлчилгээний ажилчдын нэрэмжит сарын аян”-ын хүрээнд “Инээмсэглэл эерэг хандлага” сэдэвт урлагийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. 

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН “СУДЛААЧ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VII ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач-2019” уламжлалт эрдэм шинжилгээний VII хурлаа 2019 оны 05 сарын 31-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

“МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ УУШГИНЫ ЭМГЭГИЙН ЭРТ ҮЕИЙН ОНОШИЛГООНЫ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 2 дахь удаагийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧЛӨХ НЬ” СЭДЭВТ ЭЕРЭГ ХАНДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн салбарт 2019 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлагын жил” болгон зарласантай холбогдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс байгууллагын хэмжээнд "Хариуцлага-Хандлага-Ёс зүйн жил" болгон зарлаж, зорилтот жилийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, эерэг хандлагын чиглэлээр мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон мэргэшсэн лектор багш нартай хамтран сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

СУДЛААЧ-2019" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Судлаач-2019" эрдэм шинжилгээний хурал 2019.05.31-ны өдөр зохион байгуулагдах тул нийт резидент эмч нарыг идэвхитэй оролцохыг урьж байна.

МЭДРЭЛИЙН ТӨВИЙН ҮНДЭСНИЙ VI КОНФЕРЕНЦИ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн үндэсний VI конференци “Аалзавч дорх цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.