Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт 5 дахь удаагийн тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах, амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу хэрхэн чанартай үзүүлэх, шинэ залуу сувилагч мэргэжлтнүүдийн мэдлэг ур чадвар, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд тэмцээнд тус эмнэлэгт 2 жил хүртэл ажиллаж буй нийт 95 сувилагч тусгай мэргэжилтнүүд оролцож, мэргэжлийн ур чадвараар 5 чиглэлээр хоорондоо өрсөлдлөө.
Тус тэмцээний тэргүүн байранд Эрчимт эмчилгээний тасаг, Сэргээн засах эмчилгээний тасаг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Дүрслэл оношилгооны тасаг, дэд байранд Яаралтай тусламжийн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний тасаг, Зүрхний мэс заслын тасаг, Зүрх судасны тасаг, гутгаар байранд Уушиг судлалын тасаг, Монголын уламжлалт эмчилгээний тасаг, Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасаг, Дотрын 11-р тасгууд тус тус шалгарсан бөгөөд тэмцээний шүүгчээр Чанар дотоод аудитын албаны менежер Сувилахуйн албаны дарга, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын албаны тархвар судлаач нар ажиллалаа. Энэхүү тэмцээнд оролцсон болон амжилт гаргасан нийт тасаг, нэгжийн сувилагч тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ Эмнэлгийн захиргааны зүгээс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.