Монгол улсын Сангийн Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Увс аймгийн засаг даргын тамгийн газар хамтран “Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг 2019 оны 4-р сарын 7-ны өдөр зохион байгуулсан ба энэхүү чуулга уулзалтын үеэр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, Олон улсын байгууллагуудын дунд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран тус аймгийн хэмжээнд зүрх судасны өвчлөлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хоёр тал санамж бичгийн хүрээнд Увс аймгийн иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг, зүрхний дутагдлын оношилгоо эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлж хамтарсан судалгаа хийх, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг зүрхний шигдээсийн бүлэн хайлуулах эмчилгээний чиглэлээр сургаж чадавхижуулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.