ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСАГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАСНЫ 40 ЖИЛ
БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСГИЙН 40 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ
2016 оны 11-р сарын 14-20-ны өдрүүдэд ЭМЯ, ДЭМБ хамтран Антибиотикийг зөв зохистой хэрэглэх тухай эрүүл мэндийн салбар төдийгүй, хөдөө аж ахуй, бусад салбар, иргэд олон нийтийн мэдлэгийг сайжруулж, антибиотикийг хэрэглэхэд болгоомжтой хандахыг сурталчилах зорилгоор “Антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах” дэлхийн долоо хоногийг зохион байгуулж байна.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
ШИНЭ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
УГТЭ-ээс “Уушигны үрэвсэлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хувь хүн бүр дархлаагаа дэмжиж, халдвараас сэргийлэх энгийн аргыг хэрэглэж хэвшицгээе!” уриан дор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх” өдөрлөгийг 2016.11.11-нд зохион байгууллаа.
2016 оны 11 сарын 05-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр өрх дүүргийн эмч нарт зориулан зохион байгуулсан “Харвалттай өвчтөний тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах, тархины харвалтын удирдамж, протоколыг хэрэгжүүлэх талаар мэдлэгийг дээшлүүлэх тухай” сургалтанд тус эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Монгол дахь тархины харвалтын онцлог, түүний менежментийн асуудал” сэдвээр, Харвалтын тасгийн их эмч Н.Лхамцоо “Тархины харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр лекц уншлаа.
Тус эмнэлэг “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г 2016.11.07-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны хүрээнд 2016.11.09-ны өдөр “Гарын эрүүл ахуй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулагдлаа.
ШУГТЭмнэлгээс “Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан 2016.11.14-нд “Нүд ба чихрийн шижин” уриан дор үйлчлүүлэгчид, чихрийн шижинтэй иргэдийг хамруулсан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллана.
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” МОН/005 төсөл Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академитай (People Primetime International Academy) хамтран ШУГТЭ-ийн Зүрхний төвийн эмч мэрэгжилтнүүдэд зориулан “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-ыг 2016 оны 11-р сарын 7-ны өдрөөс 19-ний өдрийг дустал хугацаанд ШУГТЭ дээр зохион байгуулж байна.
ШУГТЭмнэлгээс “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г 2016.11.07-оос 11.11-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд “Гарын эрүүл ахуй” өдөрлөгийг 2016.11.09-нд зохион байгуулах гэж байна.
Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн “ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ!“ өдөрлөгийн ээлжит дугаараар “Дүлийрэл, сонсгол, бууралтаас сэргийлэх нь” , “ Өтгөн хаталт ба зохистой хооллолт” сэдвүүдээр 2016.11.01-ны өдөр зохион байгууллаа.
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЪЯ” 30 ХОНОГИЙН АЯН
ШУГТЭ-ийн Монгол улсын төрийн соёрхолт, ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 6 жилийн ойд зориулсан “Эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн зарим эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2016 оны 11 сарын 4, 5-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран “Бидний алхам-2016” эмнэлгийн эм зүйчдийн эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 10 сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа.
УГТЭмнэлэг “Тархины харвалтттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Тархины харвалт нь эмчлэгдэх боломжтой. Үүнд мэдлэг, арга зам үйл ажиллагаа чухал” уриан дор 2016.10.27-нд зохион байгууллаа.
Эмнэлэг дээр зохиогдож байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих аян”-ы хүрээнд эмнэлгийн Ёс зүйн салбар хороо үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд “Ёс зүй, харилцаа хандлага эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 27 өдөр зохион явууллаа.
2016 оны хичээлийн жилд шинээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийг сонгон суралцаж байгаа ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН мэргэшил болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтанд элсэн суралцагчид тус эмнэлэгт ирэхдээ дараах бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.
Тус эмнэлгийн Эмзүйн алба, Сувилгааны алба, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2016 оны 10 сарын 24-нд “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
“Үйлдвэрчний Эвлэлийн Хороо”-ны нэрэмжит гар бөмбөгийн аварга баг шалгаруулах тэмцээн 10-р сарын 22-ны бямба гаригт болж нийт 37 тасаг нэгжийн 32 баг тамирчид оролцлоо.