Үндэсний их баяр наадмыг угтаж ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг алдаршуулах, эмнэлгээрээ бахархах, хамт олноо хүндлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монгол улсын төрийн далбаа, эмнэлгийн туг өргөх ёслол хүндэтгэл”-ийн үйл ажиллагааг 10 дахь жилдээ уламжлал болгон 2016 оны 07 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
2016 оны 6 сарын 25 ны өдөр ШУГТЭ-ийн хурлын зааланд Гемодиализ эмчилгээний тасгаас *НЭГ ЗҮРХ,НЭГ СЭТГЭЛ * сэдэвт архаг диализийн эмчлүүлэгчид тэдний ар гэрт зориулсан 3 дахь удаагийн сургалтыг *ХАМТДАА БҮХНИЙГ ДАВАН ТУУЛНА* уриан доор Эмчилгээний хоолны тасаг,Сэргээн засах эмчилгээний тасагтай хамтран зохион байгууллаа.
УГТЭмнэлэг болон Тайваны Үндэсний Их Сулгуулийн хамтын ажилгааны хүрээнд 2016 оны 6-р сарын 22-с 7-р сарын 1 хүртэл NATIONAL TAIWAN UNIVERSITY HOSPITAL Stroke Center Sung-ChunTang, MD,Ph.D УГТЭ-Мэдрэлийн Төвийн Харвалтын тасагт ажиллаа.
Эмнэлгийн эмч, ажилчид, үйлчүүлэгчдийн хооллох тав тухтай орчинг бүрдүүлсэн шинэ зоогийн газар 2016 оны 06-р сарын 13-нд нээлтээ хийлээ. Тус зоогийн газар нь нэг зэрэг 60-70 хүнд үйлчлэх, 100-120 хүний босоо хүлээн авалт хийх хүчин чадалтай.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн Төвөөс Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “ААЛЗАВЧ ДОРХ ЦУС ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ” сэдэвт гуравдугаар конференци-сургалт семинарыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо 2016 оны 05 сарын 20-ны өдөр “Үйлчлүүлэгчийн эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг эмнэлгээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд зохион байгууллаа.
УГТЭ-ийн Мэдрэлийн Төвөөс Мэдрэлийн Мэс Заслын Алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Аалзавч дорх цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент ” сэдэвт конференци-сургалт семинар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх тасаг нэгжийн эрхлэгч, захиргаан болон дэмжих туслах үйлчилгээний албадын дарга нарт зориулсан “УДИРДЛАГЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ БА СТРАТЕГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ” сургалт 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа.
Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг.
Эмнэлэг дээр зохион байгуулагдаж байгаа “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ы хүрээнд 04 сарын 26-ны өдөр эмнэлэг дээр “Эмнэлгийн захиргааны нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг эмнэлгийн захиргаанаас зохион байгуулан явуулав.
“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ы хүрээнд нийт эмч ажилтнуудын дунд эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016 оны 04-р сарын 16-ны өдөр зохион байгуулан явууллаа.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2016” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2016 оны 03 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Казах түмний Наурызын уламжлалт хаврын их баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын болон эмнэлгийн эмч, ажилтан нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ Сувилахуйн Үндэсний Конференци 2016
Эмнэлгийн захиргаанаас санаачлан ажлын хэсэг байгуулж, хамт олны саналыг авч хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн боловсруулсан билээ. Шинэчлэн боловсруулсан хөдөлмөрийн гэрээг Эмнэлгийн дарга болон түүний эрх олгосон орлогч дарга нар эмнэлгийн бүх ажилтантай байгууллаа.
Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир 2016 оны 03-р сарын 07-ны өдөр тасаг, төв, албаны дарга, эрхлэгч нартай Хөдөлмөрийн болон Амлалт хариуцлагын гэрээ байгуулав.
2016 оны 03 дугаарын 03-05-ны өдрүүдэд “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” уриан доор зохион байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон ЭМСЯ-ны харъяа төв эмнэлэг, аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд 03 дугаар сарын 5-ны өдөр тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Ш.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2015 оны ажлын үр дүн, гүйцэтгэлээрээ салбартаа тэргүүлэн “Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага”-аар шалгарч хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.
Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засал, боолтын сувилагч ЦАГААНЫ НАРАНЦЭЦЭГ Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар “2015 ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ” мэргэжилтнээр шалгарлаа.
2011-2015 онд тус эмнэлгийн "Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого"-ийн хэрэгжилт