Тус эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба нь “Хоол үйлдвэрлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” 3 сарын аяныг өрнүүлж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо, өвчтөн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Олон Улсын сувилагч нарын өдрийг эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан УГТЭ-ийн Сувилахуйн албанаас 2017 оны 03 сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 104-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш нарт эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус эмнэлэг жил бүрийн 03 сарын 30-ны өдрийн “Олон улсын эмч нарын өдөр”-ийг угтаж эмнэлгийн эмч мэргэжилтний эрхэм үйлсийг олон нийтэд таниулж сурталчлах, дэмжлэгт орчинг сайжруулах, тэдний нийгмийн баталгаа, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулж эрчимжүүлэх, үйлчлүүлэгчээ дээдэлсэн байгууллагын соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Эмч мэргэжилтний нэрэмжит сар“-ын аяныг “Эмч хүн жаргалын ээж” уриан доор 2017 оны 03 сарын 01 өдрөөс 03 дугаар сарын 31 өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ.
Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь түүхт 85 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг 30 хэрэглэгчээ тодруулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Шилдэг хэрэглэгч хүндэтгэлийн арга хэмжээг 2007 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нийт 46 хэрэглэгч шилдгээр тодорч байжээ.
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гарагт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэгээс бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор анх тэмдэглэж эхэлсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 03-ний өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.
Энэхүү өдрийг тохиолдуулан УГТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгаас “Сонсголдоо хөрөнгө оруулалт хийцгээе” уриатай өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Сонсголоо хэрхэн хамгаалах вэ, чихэвчний хөгжмийн хор уршиг” сэдвүүдээр мэдээлэл, сургалт хийж чих, хамар, хоолой болон сонсголын кабинетаар 54 хүнд үзлэг оношилгоо хийж, 65 хүнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Бидний амьдралын амин чухал хэрэглээ болсон эрчим хүчээ хэмнэх санамжуудыг хүргэж байна.
Хэнд хамаатай вэ ?
Эрчим хүч хэрэглэдэг хэн бүхэнд
Эрчим хүч хэмнэлтийн хуульд юу гэж заасан бэ ?
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиарУИХ, Засгийн газар, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.
Тун саяхан цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн. Цаашдаа ч цахилгаан эрчим хүчний үнэ жил ирэх тусам нь нэмэгдэх нь гарцаагүй. Төрийн компаниудыг алдагдалгүй ажилладаг болгоё, зах зээлийн бодит үнэ гээч зүйлд хэрэглэгчдийг сургая, бодит хэрэглээгээрээ амьдарцгаая гэх мэт уриа хүчтэй болж байгаа болохоор арга ч үгүй. Мэдээж хоногийн дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг ганц бие, эсвэл хүүхэдгүй, цөөн ам бүлтэй бол цахилгааны мөнгө их гардаггүй гээд хэмнэх гэж яарахгүй байж болох. Харин ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь өрхийн төсвийг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Ялангуяа шөнө нь урт, хүйтэн болж байгаа өвлийн улиралд. Нэг их хэцүү биш тул та хэрэглэж туршаад хэр их мөнгө хэмнэж байгаагаа шалгаад үзэхэд илүүдэхгүй л байх.
Бүлэн хайлуулах эмчилгээнээс гадна хэдэн арван саяар үнэлэгдэх өндөр өртөгтэй эмчилгээг эх орондоо эдийн засгийн дарамт багатайгаар хийлгэсэн монголчуудын тоог харвал 2016 онд нийт 4143 хүний 13 төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээнд 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Эмч мэргэжилтнүүд ч ур чадвараа гарган дэлхийн анагаах ухааны ололт амжилтаас хоцролгүй суралцаж, улам олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл бүрджээ. Энэ талаар ШУГТЭ-ийн удирдлагууд, зөвлөх профессор, эмч докторуудтай ярилцсанаа уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид болон эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа айлчлан ирж буй Алтан унжлагат гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, төр улсаараа элбэг, дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, зүрхний мэс засалч эмч ЦЭДНЭЭГИЙН ДАВААЦЭРЭН 2016 оны “ШИЛДЭГ ЭМЧ” мэргэжилтнээр шалгарлаа.
2017 оны 2 сарын 20-22-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ - 2017” сэдэв дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй удирдах ажилтан оролцож, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна.
Тус эмнэлгийн эмгэг судалын тасагт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 54м2 бүхий “Салах ёс гүйцэтгэх ёслолын өргөө”, 22м2 бүхий үүдний хүлээлгийн өрөөнүүдийг шинээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд орууллаа.
Тус эмнэлгийн “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт судалгааны төв”-өөс сар бүрийн 3 дахь долоо хоногийн Баасан гариг бүрийн 14 цагаас “Амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт иргэд үйлчүүлэгч нарт зориулсан нээлттэй цуврал сургалтыг зохион байгуулаж байна.
Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангасан орчин үеийн өдрийн эмчилгээ, үйлчилгээний нэгжийг эмнэлгийн Зөвлөх поликлиникт байгуулж 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа хийлээ.
Эмнэлгийн хамт олны “Мөнгөн өвөл–2017” цасны баярыг “UB Resort” цаны баазад өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяр нь ажилчдын дунд хамт олны нэгдмэл санаа зорилгыг идэвхижүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амралтын өдрийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Эмнэлгийн захиргаа, Улаанбаатар хотын цагдаагийн дөрөвдүгээр хэлтэс, Эрчим харуул хамгаалалтын албатай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулж байна.