Манай эмнэлэг нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд байгууллага хамт олны эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллаж дүүргийн харьяа байгууллагуудаас 2016 оны биеийн тамирын “Шилдэг хамтлаг”-аар шалгарлаа.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяны хүрээнд зохион байгуулсан үзүүлэх сургалтын тэмцээнд тус эмнэлгийн резидент эмч нарын баг II байр эзэллээ.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг.
2017.01.29-ны өдөр Монголын хамгийн анхны эмч мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан “Сэрэлт-2” реалити”шоуны сүүлийн шатны шалгаруулалт болж УГТЭ-ийн “Шастины залуучууд” баг Сошиалаар хамгийн их санал авсан багаар шалгарлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөлд санал авч байна. Саналаа эмнэлгийн Share дотор Удирдлагын баг - БТМЭОД Х.Бат-Ирээдүй - Санал авах хавтсанд хийнэ үү.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын соёлыг эрхэмлэсэн эрүүл мэндийн байгууллага болохоор санаачлага гарган ажиллаж байна.
“Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний ажил хийгдэн 2017 оны 1 сарын 17-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болж, ашиглалтанд хүлээн авлаа.
Тус эмнэлэг нь 2016 оны 12 сарын 29-ны өдөр 2016 оны шилдгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг “ONE EVENT HALL” ресторанд зохион байгууллаа. 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг П.Алтанцэцэг даргатай Мэдрэлийн төв (Мэдрэлийн мэс заслын тасаг, Мэдрэл судлалын тасаг, Харвалтын тасаг)-ийн хамт олон зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа.
XII/20-XII/22 өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс “Стрессийн түвшин тогтоох” сорилыг тестээр авсан. Сорилд ний 145 хүн оролцсоноос 62 эмч, 83 сувилагч хамрадсан. Оролцогчдын 24% нь Эрүүл мэнд маш сайн, 21% нь Хэвийн, 42% нь Стрессийн өмнөх байдалд, 13% нь Стресстэй байна гэж дүгнэгдсэн байна.
2016.12.23-ны өдөр тус эмнэлгийн Ёс зүйн салбар хорооноос “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ТАНГАРАГ” өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус эмнэлгийн Диабетийн төв нь 2015 оны 11 сард Дани улсын Ново Нордиск компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгээс санаачлан 2016 оны 12 сарын 15-ны өдөр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2016.12.14-нд Монголын Залуучуудын Холбооноос оны тэргүүний “Алтан гарт залуу эмч” нарыг тодрууллаа.
2016 оны 12 сарын 09, 10-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудийн үндсэн мэргэшлээр суралцагсдын дунд спортын бага наадмыг амжилттай зохион байгууллаа.
УГТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг үүсгэн байгуулагдасны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд эмч, мэргэжилтний хөгжилд зориулсан “ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЦУС АЛДАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг 2016.12.09-нд АШУҮИС дээр зохион байгуулж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, эмчийн үзлэгийн хүлээгдэл чирэгдлийг буруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Зөвлөх поликлиникийн хамт олон даатгал бүртгэл мэдээлэлийн албатай хамтран “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр зөвлөх поликлиникт зохион байгууллаа.
2016 оны 11 сарын 25-ны өдрийн үдээс хойш ЭМСайд А.Цогцэцэг тус эмнэлэгт ажиллалаа.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” МОН/005 төсөл Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академитай (People Primetime International Academy) хамтран ШУГТЭмнэлэг дээр “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-ыг 2016 оны 11-р сарын 7-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ШУГТЭ дээр зохионбайгуулж байгаа.