ШУГТЭмнэлгийн Гемодиали эмчилгээний тасаг нь Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эм зүйн албатай хамтран 2016 оны 10 сарын 19-нд хүлээгдлээс архаг диализд шинээр орсон 14 эмчлүүлэгчид, тэдний ар гэрт зориулсан “НЭГ ЗҮРХ, НЭГ СЭТГЭЛ” сэдэвт 4 дэхь удаагийн сургалтыг “ХАМТДАА БҮХНИЙГ ДАВАН ТУУЛНА” уриан доор зохион байгууллаа.
2016 оны 04-р сарын 04-нд ШУГТЭмнэлгийн Сувилахуйн албаны 24 ахлах сувилагч болон 326 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамтран 4 сая төгрөгийн өртөгөөр Сэргээн засах эмчилгээний тасгийн коридорыг засварлаж “Олны хүч оломгүй далай” сувилагч нарын нэрэмжит коридор болгож байсан бол энэ удаа буюу 2016.10.18-нд тус коридорт 3D зураг зуруулж эмнэлгийнхээ өнгө үзэмжийг нэмсэн байна.
ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн ээлжит дугаар “Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ- ийн бестульд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны төв, Сэргээн засах эмчилгээний тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран зохион байгуулав.
ШУГТЭ-ийн захиргаа, Зөвлөх поликлиник, Даатгал бүртгэл мэдээллийн албатай хамтран ”Сувилагч тандаа тусалья” сэдэвт өдөрлөгийг 2016 оны 10 сарын 15-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд эмнэлгийн удирдлага болон холбогдох тасаг, нэгжийн дарга, эрхлэгч, үйлдвэрчний хорооны төлөөлөгчид оролцож өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа.
Анагаах ухааны харьцангуй залуу салбар болох мэдрэлийн мэс заслын алба нь манай оронд 1960-аад оноос нэвтэрч эхэлсэн түүхтэй. Анх 1966 оны 10 дугаар сарын 12-нд анхны Мэдрэлийн мэс заслын эмч Ж.Хайрулла нь тархины хавдрыг авах мэс заслыг хийснээр мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ өнөөг хүртэл хөгжиж эхэлсэн юм.
Жил бүрийн 10-р сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл зөв хүнс сонгон хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлд өртөхгүй байх мэдлэгийг олгох зорилгоор 2016 оны 10-р сарын 14-ний өдөр эмнэлгийн төв хаалганы хүлээлгийн танхимд Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба ЭЗҮТМСТ-тэй хамтран өдөрлөг зохион байгууллаа.
Улаанбааатар хотын захирагчийн ажлын албанаас УГТЭмнэлгийн урд талд 320 метр урттай 3500м2 бүхий авто машины зогсоолыг богино хугацаанд чанартай сайн гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг 2016.10.13-нд “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэд, үйлчлүүлэгчид шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээний талаар танилцуулж, зөвлөгөө зөвлөмж өгч, үзлэг оношилгоо хийлээ.
УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн зохион байгуулсан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа.
Эмнэлэг дээр 10-р сарын 1-ээс 31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих сарын аян”-ы хүрээнд Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооноос эрүүл мэндийн салбарын ил тод шударга байдал, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд болон салбар, байгууллагын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн актуудыг сурталчлан таниулах, эмч, ажиллагсдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эмнэлгийн нийт тасаг, албадын эмч, ажиллагсдыг хамруулсан АХА тэмцээнийг 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулав.
ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн элжит дугаар “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ –ийн (№149) бестульд 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр боллоо.
Олон улсын эм зүйчдийн холбоо нь (Federation international pharmacy FIP) 1912 онд байгуулагдсан бөгөөд жил бүрийн 09 сарын 25-нд конгрессийн зөвлөлийн хурал зохион байгуулдаг.
Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг тохиолдуулан тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаас ‘’Хөдөлгөөн амьдралыг уртасгана’’ өдөрлөгийг 2016.09.08 өдөр 12 цагт амжилттай зохион байгууллаа.
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр ажиллаж буй Японы Кансей Сувилахуй, Эрүүл мэндийн их сургуулийн Профессор Окүцү Аёоко, багш Сайкава Юкико, дэд профессор Угэхара, эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Кимоко Шимасүэ, багш Ёко Яамато, Дайсукэ Акуцу гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг тус эмнэлэгт хүрэлцэн ирлээ.
Нээлтийн үйл ажиллагаа 2016.08.19-ны өдрийн 12.00 цагт СЗЭТасаг дээр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд Эмнэлгийн захиргаа, Жайка ОУ-н хамтын ажиллагааны байгууллага, тасаг нэгжийн удирдлагууд холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Олон улсын хөл хориот халдварт өвчин болох тарваган тахал 1995-2014 онуудад гарсан тохиолдлыг улиралчлалаар авч үзвэл 6-р сарын 17-ноос 10-р сарын 28-ны хугацаанд бүртгэгдсэн ба өвчлөлийн оргил үе нь 8-9 сар байна.
ХБЭСТасаг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” сэдэвт өдөрлөгийн тайлан ШУГТЭ-ийн ХБЭСТасаг нь 2016.07.28 ний өдрийн 10,00 цагаас 12,00 цагт эмнэлгийн 1 давхарын зааланд ““Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” сэдэвт өдөрлөгийг тус эмнэлгийн ССХАлба, ХНТасагтай хамтран зохион явууллаа.
Тус эмнэлэг “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд өөрийн байгуулагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа оношилгоо эмчилгээний дэвшилтэд технологийг олон нийтэд сурталчилж таниулах, хэрэглэгч үйлчүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор 2016 оны 07 сарын 27-ны өдөр 10-13 цагийн хооронд “Танд туслая” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
2016.07.21-ны өдөр Сувилахуйн тусламж үйлчилгээний явцад сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд тусламж үйлчилгээний стандартийн мөрдөлт, анхан шатны баримт бичиг, халдвар хамгаалал, эрсдэлтэй холбоотой шийдвэрлэвэл зохих, асуудлууд гарч байгаа учраас ээлж хүлээлцэх ажлыг чанаржуулах, анхан шатны маягт бүртгэлийг эмнэлгийн хэмжээнд нэг ижил бренд өнгөтэй болгох зорилгоор Сувилахуйн алба, ЧХХМЗТ –тай хамтран “ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭЛТ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа.
Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайд ноён Ксавие Бэттэл, түүнийг дагалдан Люксембургийн Гадаад болон Европийн Хэргийн Яамны төлөөлөл, Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд С.Ламбаа болон бусад албаныханын хамт Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт айчилж, тус эмнэлэг дээр төвлөрөн, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжиж байгаа Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Зүрх Судасны Төв, Эх Нярайн Эрүүл Мэнд ба Цахим Эрүүл Мэндийн Өргөжил” МОН/005 төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.