ШУГТЭмнэлгээс “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г 2016.11.07-оос 11.11-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд “Гарын эрүүл ахуй” өдөрлөгийг 2016.11.09-нд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгөөр иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчдад гарын эрүүл ахуйн талаар мэдээ, мэдээлэл болон гараа савандаж угаахын ач холбогдол, гар угаах зөв дадал эзэмшүүлэх талаар видео сургалт, сурталчилгаа явуулна. Жил бүр “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам ялангуяа бага насны хүүхдүүдийг амь насанд аюултай өвчин буюу суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн боловч чухал арга хэмжээ юм. Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг билээ.