МУ-ын ЭМЯ, БНСУ-ын ЭМНХЯам хоорондын хамтран ажиллах тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагддаг эмнэлзүйн сургалтын 2014 оны ээлжит сургалтанд тус эмнэлгээс 4 эмч оролцохоор шалгарлаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 3D ЭХО суурилагдлаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн удирдлагын баг болон ёс зүйн салбар хорооны гишүүдээс эмч мэргэжилтэнүүдэд зориулсан ёс зүй, харилцаа хандлагын цуврал лекцүүдийг уншиж байгаа болно.
Тус эмнэлгийн сувилагч мэргэжилнүүдийн дунд явуулсан “ Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ёс зүй хариуцлагыг сайжруулъя” сэдэвт болзолт уралдааныг 2014 оны 04 сарын 14-ны өдөр дүгнэж, амжилттай оролцсон тасаг хамт олон, хувь хүнийг шалгарууллаа.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, олон улсын сувилагчдын өдөрт зориулан “ Шастины сувилахуй-2014” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2014 оны 04 сарын 09 –ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтний дунд амжилттай зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, олон улсын сувилагчдын өдөрт зориулан “ Шастины сувилахуй-2014” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2014 оны 04 сарын 09 –ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтний дунд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд нийт 23 судалгаа ирүүлснээс 9 судалгааг шалгаруулан эрдмийн хурлаар хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгарууллаа.
“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг “Халдвар тараагч амьтдаас өөрийгөө хамгаалъя’’ уриатайгаар тус эмнэлгийн Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны баг 2014 оны 04 сарын 07-ний өдөр зохион байгуулав.
Тус эмнэлгийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор саадны таримал модыг хэлбэржүүлэн засах цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 2014 оны 04 сарын 06-ны өдөр Инженер техникийн албаны ажилчид хийв.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн 60 жилийн ойн хүрээ, Олон улсын эмч нарын өдөрт зориулсан ээлжит “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2014” эрдэм шинжилгээний хурал 2014 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 3 дугаар сар 27-ны 16 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад тус эмнэлгийн 43 тасаг, нэгж, албадын тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан 352 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн ажилтан, ажилчид оролцлоо.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд тэргүүтэй мэргэжилтнүүд тус эмнэлэг дээр 2014 оны 03 сарын 26-ны өдөр хүрэлцэн ирж МУ-ын Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын асуудал болон Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Олон улсын эмч нарын баярт зориулсан БГД-ийн засаг даргын нэрэмжит спортын 3 төрөлт тэмцээн 2014 оны 03 сарын 22, 23-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд болж өнгөрлөө.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит “Гар бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээн 2014 оны 03 сарын 22-нд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 31 багийн 300 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит “Гар бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээн 2014 оны 03 сарын 22-нд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 31 багийн 300 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.
Казах түмний Наурызын уламжлалт хаврын их баярыг тохиолдуулан өөрийн эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улыстын улы күни-наурыз мейрамы кутты болсын!
Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө авъяас билэг, ур ухаан, нандин чанар, хөдөлмөр зүтгэлээ зориулж Монгол Улсын Хүний гавьяат эмч гэсэн эрхэм хүндтэй төрийн цол хүртсэн Монгол улсын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Кл.Профессор Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч М.Ганбаатарт баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр буюу 2014 оны 03 сарын 20-нд Медимпекс интернэйшнл болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Медимпекс интернэйшнл компани нь Олимпус фермийн дурангийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг МУ-д хариуцан ажилладаг.
Товч танилцуулга: Базаржавын Батбаяр нь 2007 оноос одоог хүртэл П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Инженер техникийн албанд слесариар ажилладаг бөгөөд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Өнөөдөр тус эмнэлэг дээр МУ-ын Засгийн Газрын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд МУ-ын Засгийн газрын 2014 оны 34-р тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний II хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 74 тоот тушаал хэрэгжүүлэх зорилгоор “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” зохион байгуулах тухай эмнэлгийн даргын тушаалаар тус өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулах ажлын удирдамж баталлаа.