Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 3дугаарсар 27-ны 16 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад тус эмнэлгийн 43 тасаг, нэгж, албадын тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан 352 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн ажилтан, ажилчид оролцлоо.
Сургуулилтын явцыг БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Болд хянаж үйл ажиллагааны оролцооны үнэлгээг нийт хамт олонд мэдээлж, гамшгийн үед ажилтан бүрийн үүрэг, хариуулагыг өндөржүүлэн ажиллах талаар болон гамшгийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллахад цаашид анхаарах талаар зөвөлгөө өглөө.
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны 323002 тоот утсанд, БГД-ийн Онцгой байдлын газрын Turmandakh_926@yahoo.com майл-р тус тус илгээсэн.