П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 60 жилийнхээ түүхт ойг угтаж 2014 оны 06-р сарын 15, 16-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд ЭМЯ-ны харъяа байгууллагуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын спортын 4 төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулав.
БНСУ-ын Донг-А-Сошио Холдинг группын Ерөнхийлөгч Доктор Кан Шин ХУ тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 06 сарын 13-нд тус эмнэлэгт айлчлан эмнэлгийн удирдлагуудтай уулзанж, үйл ажиллагаатай танилцлаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн түүхт 60 жилийн ойг угтсан ажлын хүрээнд резидент эмч нарын эрдэм шинжилгээний “Судлаач 2014” бага хуралыг 2014 оны 06 сарын 12-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг зохион байгуулав.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн түүхт 60 жилийн ойг угтсан ажлын хүрээнд резидент эмч нарын эрдэм шинжилгээний “Судлаач 2014” бага хуралыг 2014 оны 06 сарын 12-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг зохион байгуулав.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын “Hospital Art” Сангийн багш нартай хамтран урлагаар дамжуулан хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ шинээр нэвтрүүлэх хүрээнд тэдний сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “Аrt therapy” буюу “Урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг 2014 оны 06 сарын 10-ны өдөр тус эмнэлэгт зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарласан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн удирдлагын баг болон ёс зүйн салбар хорооны гишүүдээс эмч мэргэжилтэнүүдэд зориулсан ёс зүй, харилцаа хандлагын цуврал лекц хичээлүүдийг явуулж байгаа байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаныхаа 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийг үүсгэн байгуулахад түүхэн гавъяа байгуулсан П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагааг зохин байгуулж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаныхаа 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийг үүсгэн байгуулахад түүхэн гавъяа байгуулсан П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагааг зохин байгуулж байгаа билээ.
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-д оролцсон Бүгд Найрамдах Унгар Улсын VMD Эмнэлгийн технологи Компанийн Ерөнхий захирал Гаспор Марот, Монгол дахь төлөлөгчийн газрын Ерөнхий захирал Д.Болороо, Гүйцэтгэх захирал Штапан нарын төлөөлөгчид 2014 оны 06 сарын 10-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирж, тус эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн түүхт 60 жилийн ойг угтаж тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг Тархины хавдартай тэмцэх олон улсын өдрийг 2014 оны 06 сарын 10-нд тэмдэглэлээ. Өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд “Тархины хавдар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг доорх бүрэлдэхүүнтэй хийв :
Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойгоо угтан тасаг, хамт олноос олон арван бүтээлч санаачлагууд өрнөн ойдоо бэлэг барьж байна.
Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойн үйл ажиллагааны “Ногоон эмнэлэг” аяны хүрээнд Ерөнхий мэс заслын тасаг хамт олноос санаачилан эмнэлгийн баруун урд хэсэгт нарсны 2-3 м өндөртэй 15 мод бүхий нарсны төгөлийг байгуулав
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг 2014 оны 06 сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллагдлаа.
Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойгоо угтан тасаг, хамт олноос олон арван бүтээлч санаачлагууд өрнөн ойдоо бэлэг барьж байна.
Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойн үйл ажиллагааны “Ногоон эмнэлэг” аяны хүрээнд Ерөнхий мэс заслын тасаг хамт олноос санаачилан эмнэлгийн баруун урд хэсэгт нарсны 2-3 м өндөртэй 15 мод бүхий нарсны төгөлийг байгуулав.
Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эмгэгээс сэргийлэх зорилгоор тус эмнэлгийн Сувилахуйн албанаас эмнэлгийн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн дунд “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх” сэдэвт сургалт өдөрлөгийг 2014 оны 06 сарын 06-ны өдөр зохион явууллаа. Өдөрлөгт 10 тасгийн 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид болон сувилахуйн арга зүйч, тасаг нэгжийн ахлах сувилагч, хөдөлгөөн засалч нарыг оролцуулсан сургалт зохион байгуулсан.
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, “Сэтгэл шингэсэн үйлчилгээ”-ний менежменттэй танилцах зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Соёл үйлчилгээний албаны дарга, үйлчлэгч, таны туслах, ариутгагч, угаагч, сувилагч нарын баг болон захиргааны ажилтан нар 2014 оны 05 сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Тежон Сон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Тус эмнэлгийн Уушиг судлалын тасгийн хамт олон 2014 оны 05 сарын 30-нд “Тамхины эсрэг өдөр”-ийг тасгийн нийт эмч, сувилагч, резидент эмч, оюутнууд, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус эмнэлгийн Хоол Боловруулах Эрхтэн Судлал /ХБЭСТ/ болон Эмчилгээний Хоол Судлалын Тасаг/ЭХСТ/-ууд хамтран “Хоол боловсруулах эрхтний эмгэгээс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж “ГЭДЭСНИЙ НЯНГИЙН ИЖ БҮРДЭЛ БА ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт өдөрлөгийг 2014 оны 05 сарын 29-нд зохион байгуулсан.
Баянгол дүүргийн засаг даргын 2014 оны 03 сарын 25-ны өдрийн “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/216 тоот захирамжийн дагуу НОБГазар, БГД-ийн ОБХ-ээс тус эмнэлэг дээр 2014 оны 05 сарын 27-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд “Гамшгаас хамгаалах штабын дадлага”-ын хүрээнд гамшиг тохиолдсон үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.