БНСУ-ын Ионсей их сургуулийн Ганнам Северенси эмнэлгийн Уушигны сэргээн засах төв, Монголын Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын нийгэмлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтарч “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн сэргээн засах эмчилгээ” сэдвээр ЭМЯ-ны харьяа Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлгийн сэргээн засах тасгийн эмч нарын дунд 2014 оны 05 сар 24-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Японы “Зүрхээ хамгаалъя” сан ТББ нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн эмч, төлөөлөгчид манай улсад жилд 2 удаа ирж, нийт 8 нярай хүүхдэд зүрхний гажгийн гажгийн оношилгоо, эмчилгээг хамтран явуулж байна.
Олон улсын сайн дурынханы Virtue Foundation байгууллагын шугамаар мэдрэлийн мэс заслын эмч Реза Яссари 2014 оны 05 сарын 17-24-ний өдрүүдэд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллалаа. Р.Яассари эмч АНУ-ын Нью-Йорк хотын Гэгээн Барнабасын эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг.
Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт” төслийн үйл ажиллагааны хүрээнд “Люксембургийн зүрхний мэс засал, интервеншнл кардиологийн институт Зүрхний Төв”-өөс зүрхний мэс заслын баг манай улсад хүрэлцэн иржээ.
Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эмнэлгүүдийн Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар 2014 оны 05 сарын 21-ний өдөр тус эмнэлэгт хүрэлцэн ирж Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
2014 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж байгаа “Ёс зүй харилцаа хандлагын жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн Бөөр Дотоод Шүүрлийн Эмгэг Судлалын тасгийн зөвлөх, МУ-ын хүний гавьяат эмч, профессор Х.Гэлэгжамц “Эмчийн ёс зүй эмнэлзүйн практикт” сэдвээр 2014 оны 05 сарын 13-нд нийт эмч мэргэжилтэнд зориулж ёс зүй, харилцаа хандлагын лекцээ уншиж сонордууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийнхээ эмч, мэргэжилтэн, ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг өнөөгийн түвшнээс эрс сайжруулах зорилгоор 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийнхээ эмч, мэргэжилтэн, ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг өнөөгийн түвшнээс эрс сайжруулах зорилгоор 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан”-ийн дэд тэргүүн Хидэши Томита тэргүүтэй Япон улсын эмч нарын баг зүрх судасны гажигтай бага насны хүүхдүүдэд судсан дотуурх мэс ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2014 оны 05 сарын 03-аас 07-ны хооронд үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эмч" шагнал хүртсэн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий танд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ой, “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжийг анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Мон-Ай-Ти” ХХК-аас тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Мэдрэл судлалын тасагт 3, Харвалтын тасагт 1 ширхэг иж бүрэн компьютер хандивлав.
Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Харвалтын тасгийн эмч, сувтлагч нарын дунд эмнэлгийн ёс зүй, харьцаа хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 29-нд зохион байгууллаа.
ЭМЯ-ны байгууллагын удирдлагын хөгжлийн хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Сайдын зөвлөхүүд, ЭМЯ-ны газрын дарга нар нийт харъяа байгууллагуудын эмнэлгийн дарга нар оролцсон “Зангиагүй уулзалт” хэлэлцүүлгийг 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Япон улсын Сисмекс корпораци нь Монгол улсын ЭМЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторийг түшиглэн Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Япон улсын Сисмекс корпораци нь Монгол улсын ЭМЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн лабораторийг түшиглэн Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
“Дурангийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 24 өдрийн 16.00 цагт тус эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд боллоо.
Тус эмнэлгийн Инженер техинкийн хамт олон эмнэлгийн дулаан хамгамжийн тоноглолын аюулгүй ажиллагаа, эрсдлийн талаар үзүүлэх сургалт хийлээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 60 жилийн ойгоо угтан тус эмнэлгийн Нэгдсэн лабораторийнн тасгийн нэрэмжит боулингийн тэмцээнийг 2014 оны 04 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 60 жилийн ойгоо угтан тус эмнэлгийн Нэгдсэн лабораторийнн тасгийн нэрэмжит боулингийн тэмцээнийг 2014 оны 04 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 30 багийн 150 тамирчин, 100 гаруй хөгжөөн дэмжигчид оролцож, эхний 3 байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг шагнан урамшууллаа.