Тус эмнэлгийн БДШЭС болон Гемодиализ эмчилгээний тасгууд хамтран “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг “Бөөрөө хамгаалж өглөөд аяга ус ууж хэвшицгээе” уриатайгаар 2014 оны 03 сарын 13-нд 1 кредит цагийн сургалтыг хурлын зааланд зохион явууллаа.
БНСУ-ын Тежон хотын Сон эмнэлгийн Сон Сен Хун тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 03 сарын 14-нд тус эмнэлэгт айлчлан ирлээ. Хоёр эмнэлэг 2011 оноос хойш эмнэлэг хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа төдийгүй энэхүү айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ хэлцлээ шинэчлэн байгууллаа.
БНСУ-ын Тежон хотын Сон эмнэлгийн Сон Сен Хун тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 03 сарын 14-нд тус эмнэлэгт айлчлан ирлээ. Хоёр эмнэлэг 2011 оноос хойш эмнэлэг хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа төдийгүй энэхүү айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ хэлцлээ шинэчлэн байгууллаа.
Тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт Дэзэрэт Олон Улын байгууллагаас Нүдний торлогийн мэс засалд хэрэглэх хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2014 оны 03 сарын 12-нд боллоо.
”Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг эхлүүлье” сургалт-зөвлөлгөөнийг 2014 оны 03 сарын 11-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг нь амжилттай зохион байгуулав.
Тус эмнэлгийн нийт 40 тасаг, нэгж, алба, төвийн эрхлэгч, дарга нартай хөдөлмөрийн болон 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг нэгдсэн журмаар байгууллаа.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн “Танан Гарьд” багийн тамирчин Энхболдын Анар, Сайнбаярын Батбямба, дасгалжуулагч Япон улсын иргэн Акихиро Мизуно нар нийгмийн сайн үйлсийн тусламж болгож 2014 оны 03 сарын 05-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр бэлэглэв
Тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагт 1990 оноос хойш тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан. Харин 2013 онд чих хамар хоолойн мэс заслын багаж, 2014 оны 02 сард чихний микроскоп, яс өрөмдөгч машин болон үзлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн дуран бүхий ширээ, сандлын иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан нь манай эмнэлгийн төдийгүй чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.
2014 оны 02 сар 22-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНСУ-ын Nanoori эмнэлгийн дарга Jae Hyeon, Lim нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2014 оны 02-р сарын 21-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд “Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум зохион байгууллаа.
2014 оны 02сар 22-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНСУ-ын Nanoori эмнэлгийн дарга Jae Hyeon, Lim нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2014 оны 02-р сарын 21-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд “Бидний хөгжлийн чиг хандлага” нээлттэй форум зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2014 оны 02 сарын 08-нд байгууллага хамт олныхоо дунд биеийн тамир, спортын үйл ажиллагааг тогтмол, сайн зохион байгуулж дүүргийн харьяа байгууллагуудаас 2013 оны нийслэлийн “ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ” биеийн тамирын хамтлагаар шалгарч Цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрх толгойлсон эмэгтэй М-ийн том хүү болох М.Б. 14 настай, эрэгтэй биеийн байдал хүнд, аймагтаа урьдчилсан байдлаар хэвлийн хөндийн хавдар гэж оношлогдон, онош тодруулахаар ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт хэвтжээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн өнөөдөр буюу 2014 оны 02 сарын 03-нд ахмад үеийнхнээ хоймортоо залан XVII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийнхээ Сар шинийн золголтыг хийж, ерөөлийн сайхан үгсээ хэлэлцлээ.
Эрхэм хүндэт та бүхэндээ XVII жарны "Ялгуусан" хэмээх модон Морин жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэр бүхий ажилчдыг 2014 оны 01 сарын 28-нд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.
XVII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа эмнэлгийн ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2014 оны 01 сарын 28-нд зохион байгууллаа.
Тархины цочмог цус харвалт, зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж сургалтыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалт, Зүрхний шигдээсийн төвийн эмч мэрэгэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн мэргэжилтнүүдэд 2014 оны 01 сарын 22-24-ны хооронд зохион байгуулж байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2013 оны 01 сарын 17-нд Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тайлангийн хуралаа хийж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, цаашдын хийх ажлаа төлөвлөн хэлэлцлээ