Дотоод мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгүүд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгүүд тэдгээрийн хаяг байршил болон холбогдох утасны дугаарууд.

Ротари клубуудын гишүүдийн айлчлал боллоо

“Амьдралын эх булаг” төслийн хүрээнд Тайвань, Япон, Гонгхонг, Монголын Ротари клубууд хамтран 2014 оны 08 сарын 25-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасагт 5500 ам долларын өртөг бүхий дефибриляторын аппаратыг бэлэглэж, ус цэвэршүүлэх системийн нөөцийн савлагч стандартын дагуу шинэчлэхээр боллоо.

3 өвчтөнд пейсмекерийн хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай баг хамт олонтой хамтран зүрхний хэмийг удирдах (пейсмекер) төхөөрөмжийг 3 өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өглөө.

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” төслийн эмч нар айлчиллаа

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг ажиллалаа.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг 7-р сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний мэс заслын тасагт ажиллаа. Багийн бүрэлдэхүүнд 2 хүүхдийн зүрхний мэс засалч, 1 хүүхдийн зүрх судасны эмч, 8 хагалгааны ба эрчимт эмчилгээний сувилагч нар ирсэн.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг ажиллалаа

Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

МЭНДЧИЛГЭЭ

ТУЛГАР ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808, АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

Туг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт хат олон өнөөдөр буюу 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 12:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг туг өргөх ёслолын үйл ажиллагаагаа хийлээ.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Төрийн дээд шагнал хүртсэн Эмч нартаа баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдрэлийн төвийн эрдмийн чуулган 2014 амжилттай зохион байгуулагдлаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төв 2014 оны 07 сарын 04,05-нд “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа. Тус конференцийг үйл ажиллагаанд УИХ-ын НББСШУ-ны байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцож үг хэллээ.

“Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” боллоо

Жил бүр зүрх судасны төвөөс уламжлан зохион байгуулж ирсэн 12 дахь удаагийн “Зүрх Судасны Үндэсний Конференц 2014” 2014 оны 06 сарын 28-аас 07 сарын 01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус конференцид Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй 250 гаруй зүрх судасны эмч, мэргэжилтэнгүүд хүрэлцэн ирж өөрсдийн хийсэн ажлаа дүгнэж, судалгаа шинжилгээний үр дүнгээ хэлцэж, бусад улсуудын туршлага, сургамжаас суралцан зөвлөлддөг уламжлалтай билээ. Тус конференцийн хүрээнд “Зүрхний дутагдлын орчин үеийн менежмент” сургалт Сингапурын зүрх судасны үндэсний төвтэй хамтран зохион байгуулагдсан.

Эмч нар Сүхбаатар аймагт ажиллалаа

2014 оны 06 сарын 26-29-ний өдрүүдэд эмнэлгийн 60 жилийн ойн ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Баяндэлгэр суманд П.Н.Шастины нэрэмжит Улсыэ гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч нар “Холын Шастиныг хотонд нь” үзлэг амжилттай зохион байгууллаа.

“Бид мартахгүй” ахмадын чуулга уулзалт боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв Эмнэлгийн түүхт 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, олон жил үр бүтээлтэй ажиллан гавъяаныхаа амралтанд гарсан зарим ахмадын хөдөлмөр бүтээлийг танилцуулан алдаршуулах, тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн бэлтгэл ажлын явцтай ахмадуудыг танилцуулах зорилгоор Эмнэлгийн захиргаа, Ахмадын зөвлөл, Хүний нөөцийн хөгжлийн алба, Лабораторийн нэгдсэн тасгууд хамтран 2014 оны 06 сарын 27-нд тус эмнэлгийн ахмадуудын “Бид мартахгүй” чуулга уулзалт зохион байгууллаа. Чуулга уулзалтанд эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир эмнэлгийн 60 жилийн түүхт ой угтсан ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд Ахмадын зөвлөлөөс санаачлан 20 ахмадыг алдаршуулан хийсэн бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь сурталчлав. Эмнэлгийн урлагийн шилдэг авъяастнуудын тоглолтыг чуулга уулзалтаар ахмадуудад тоглож сонирхууллаа.

“СӨҮЛ ТӨСӨЛ”-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамдын / БНСУ-ын ЭМНХЯ/ хамтран хэрэгжүүлж буй “Сөүл төсөл”-ийн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдав.

Түүхэн үзэсгэлэн гаргалаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, түүхэн уламжлалыг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор тус эмнэлгийг үүсгэн байгуулагдах үеийн болон шинэ тутам нээгдэж буй тусламж үйлчилгээний тасаг, нэгж, алба, төвийн түүхийг өгүүлэх баримт нотолгоо болох зураг, түүхэн ховор баримт, мэдээлэл, ахмад эмч ажилтны эдэлж хэрэглэж байсан ажлын хувцас, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн түүхэн үзэсгэлэнг 2014 оны 06 сарын 26 ны өдөр зохион байгууллаа.

"БИД МАРТАХГҮЙ" АХМАДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Тус эмнэлгийн өндөр настан ахмадууд Та бүхнийг “Бид мартахгүй” ахмадын чуулга уулзалтанд урьж байна. Ахмадын чуулга уулзалт 2014 оны 06 сарын 27-ны 16:00 цагт эмнэлгийн Хурлын танхимд болно.

“Насанд хүрэгчид болон хүүхдийн амилуулах суурь тусламж” сэдэвт сургалт боллоо

Тус эмнэлгийн Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба, Нийслэлийн яаралтай тусламжийн төвтэй /НЯТТ/ хамтран “Насанд хүрэгчид болон хүүхдийн амилуулах суурь тусламж” сэдэвт 2 кредитийн сургалтыг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

ХОЁР ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ АЙЛЧЛАЛ БОЛЛОО

БНСУ-ын Нуруу нугасны мэдрэлийн мэс засал, үений мэс заслын нарийн мэргэжлийн Нанүри эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг БНСУ-ын Нанүүри эмнэлгийн Сөүл, Сүвон, Инчоны салбар эмнэлгүүдээр 2014 оны 06 сарын 19-21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийгээд ирлээ.

Урлагийн наадам боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв Эмнэлгийн түүхт 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эвсэг хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, авьяаслаг ажилтныг тодруулах зорилгоор тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголны уламжлалт эмчилгээний тасаг хамтран 2014 оны 06 сарын 21-нд урлагийн наадам зохион байгуулж, авьяастнуудаа тодрууллаа.

Эмч нар Хэнтийн аймагт ажиллалаа

П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхт 60 жилийн ойн хүрээнд 2014 оны 06 сарын 21, 22-ны өдрүүдэд “Холын Шастинчууд-Хэнтийд” нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг Эзэн богд Чингэс хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ард иргэдэд мэдрэл, зүрх судас, уушигны эмчийн үзлэг, тархины судасны допплерографийн оношлогоо, рентген оношлогоог нийт 450 үйлчлүүлэгчид хийлээ. Нийт 7,250,000 төгрөгийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийлээ.