2015 оны 11-р сарын 13-ны өдөр буюу “Чихрийн Шижин Өвчинтэй Тэмцэх Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дани улсын Ново Нордиск компанийн дэмжлэг туслалцаатай “Диабетийн Төв” байгуулагдаж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.
П.Н.ШАСТИНЫ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2015 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Энэхүү номонд тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар, их эмч Д.Батнаран, Зүрх судлалын тасгийн их эмч Х.Мөнгөн-Өлзий, Чих хамар хоолойн мэс заслын их эмч Э.Төрмөнх нар шалгарсан байна.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хөндлөнгийн хяналтын байгууллага болох ШУГТЭ-ийн Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо 2015 оны 11-р сарын 4-ний өдөр ээлжит хурлаа зохион байгуулав.
Эмнэлгийн даргын 2015 оны Б/458 тоот тушаалын дагуу “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд 10-р сарын 29, 30 болон 11-р сарын 2,3-ны өдрүүдэд тус эмнэлгийн ахмад настнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулав. Үзлэг, оношилгоонд 150 гаруй ахмад хамрагдсан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгийн дагуу ахмад настны эрүүл мэндийн судалгааг гаргаж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус эмнэлэг дээр зохиогдож байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс нийт ажилтнуудыг хамруулсан “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 10-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2015.10.29-ны өдөр Тархины харвалттай дэлхийн нийтээрээ тэмцэх өдрийг тус Эмнэлгийн захиргаа,Мэдрэлийн төв, Харвалт, МСТасгийн хамт олон БИ ЭМЭГТЭЙ ХҮН- БИД ХАРВАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ БАЙНА сэдэвтэй өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар 2015 оны 10 дугаар сарын 18-23 өдрүүдэд Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийж өглөө.
2015 оны 10 дугаар сарын 15 ны өдөр тус эмнэлэг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлчилгээний газартай 2015-2016 онд хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сургалт, судалгаа эмнэлгийн мэргэжилтнйи хөгжлийн албанаас 10 сарын 15, 16-ны өдрүүдэд 2015-2017 оны хичээлийн жилд тус эмнэлгийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг өнгөрсөн 10 сарын 02-ноос 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Хүүхдийн цээжний хөндийн мэс заслын Ким Үн Хан профессорын багтай хамтран манай улсад хараахан эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа төрөлхийн хавсарсан хүнд гажигтай хүүхдүүдэд өндөр өртөг бүхий мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийж тусламж үйлчилгээ үзүүллээ.
Дэлхийн хүнсчдийн өдрийг тохиолдуулан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эмчилгээний хоол судлалын тасгаас санаачлан “ ЭРҮҮЛ ХҮНС-ЗӨВ ХООЛЛОЛТ-УРТ НАСЛАЛТ” сэдэвт нээлттэй өдөрлөг эмнэлэг дээр зохион байгууллаа.
Эрүүл мэнд, спортын яамнаас оюутан залуучуудын холбоотой хамтран хөдөлгөөний хомсдол, халдварт бус өвчлөлийг бууруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафон гүйлтийг “Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор 2015 оны 10-р сарын 3-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулан явуулав. Уг үйл ажиллагаанд эмнэлгийн хамт олон идэвхтэй оролцлоо.
ШУГТЭ-ийн Сэтгэлд нийцсэн найрсаг угтах үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж иргэд үйлчлүүлэгчдийг хүссэн үйлчилгээгээ шуурхай авахад дэмжлэг үзүүлж чиглүүлэх үүрэг бүхий угтах үйлчилгээний загварыг гаргаж түүнийгээ хэвшүүлэх зорилгоор Сувилахуйн алба, Соёл үйлчилгээний албатай хамтран 2015 оны 10-р сарын 01-ны өдөр ”Сэтгэлд нийцсэн найрсаг угтах үйлчилгээний загвар боловсруулах нь“ сэдэвт аян зохион явууллаа.
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус эмнэлэг дээр 9-р сарын 30-ны өдөр эмнэлгийн захиргаанаас санаачлан “Эмнэлгийн хөгжилд бидний хувь нэмэр” сэдэвт ахмад настнуудын хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт эмнэлгийн 200 гаруй ахмад настнууд оролцон эмнэлгийн хөгжил дэвшилд өөрсдийн үзүүлэх дэмжлэг тусламж, цаашид эмнэлгийн ажлыг сайжруулахад юуг анхаарах талаар санал бодлоо илэрхийллээ.
УГТЭ-ийн ангиографийн оношилгоо эмчилгээний тасаг, зүрхний шигдээсийн тасаг, сэхээн амьдруулах тасаг, зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээг (Renal Denervation therapy) анх удаа өөрсдөө бие дааж амжилттай хийлээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг “Хүн бүрт Эрүүл орчин-Эрүүл зүрх“ уриан дор явагдсан дэлхийн зүрхний өдөрт зориулж Зүрх судлалын тасгаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд оролцсон бүх үйлчлүүлэгч иргэдэд цусны даралтыг хэмжиж, хөдөлгөөний хомсдол, тамхины хорт зуршил зэргийн талаар өртөөлсөн эрсдэлийн үнэлгээг 200 гаруй хүнд, цусан дахь холестерины хэмжээг 30 хүнд тодорхойлж, зөвлөгөө өглөө.