Дотоод мэдээ

ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2017 оныг “ТАРХИНЫ ХАРВАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдрийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүгээс “Тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх дадалд сургах” зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл  14 хоногийн аяныг зохион байгуулан ажиллалаа.

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН КОНФЕРЕНЦ - 2017 ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүрх судасны өвчлөл нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Ялангуяа зүрхний хэм алдагдлын эмгэг жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.

МОБИКОМ КОРПОРАЦИЙН ХҮНИЙ НӨӨЦ, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ГАЗРЫН МЕНЕЖЕР Л.МӨНХТУЯА УРИГДАЖ ЛЕКЦ УНШЛАА

2017 оны 10 дугаар сарын 31-ны тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн өглөөний сургалтанд Мобиком Корпорацийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын менежер М.Мөнхтуяа зочин багшаар уригдаж “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА БИДНИЙГ АМЖИЛТАНД ХӨТӨЛНӨ” сэдвээр маш сонирхолтой, үр өгөөжтэй лекц уншиж танилцууллаа.

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2017

ЗҮРХНИЙ ХЭМ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2017

“ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ ЯМАР ШАЛТГААН ТАНД БАЙНА ВЭ” сэдэвт сургалт

Тархины харвалтын талаар хүн амын мэдлэгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх дадалд сургах зорилгоор тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн зориулсан “ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ ЯМАР ШАЛТГААН ТАНД БАЙНА ВЭ” сэдэвт сургалтыг 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 09-12 цагийн хооронд УГТЭ-ийн хурлын танхимд зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

"ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН УХАМСАРТ УХААНЫ АЛДАГДАЛ, ТАРХИНЫ ҮХЛИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ" сургалт-семинар

"ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН УХАМСАРТ УХААНЫ АЛДАГДАЛ, ТАРХИНЫ ҮХЛИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ" сургалт-семинар

"Зүрх, судасны эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалт

"Зүрх, судасны эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт 2 багц цагийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03,04-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулагдана. Лавлах утас: 99054828, 99995470, 99903301

"Зүрхний шигдээсийн дараахи амьдрал" иргэд, эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан сургалт

"Зүрхний шигдээсийн дараахи амьдрал" иргэд, эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд зориулсан сургалт

УГТЭ-т ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус эмнэлэгт үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2017-2019 онд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах 150-иад резидент эмч, сувилагч нарт зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2017 оны хичээлийн жилд шинээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийг сонгон суралцаж байгаа ҮНДСЭН, ТӨРӨЛЖСӨН мэргэшил болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтанд элсэн суралцагчдад зориулсан 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ны өдөр зохион байгуулах “Чиглүүлэх сургалт” хойшилж 10 дугаар сарын 19, 20-ны өдрийн 8 цаг 30 минутанд болох тул Та бүхэн идэвхитэй хамрагдана уу.

Холбоо барих утас: 99073410, 99242795

Ахмад ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Эмнэлгийн 293 ахмад эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа урьж эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО - 2” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулж амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо-2” мэргэжлийн арга зүйн тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

“ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР”-ИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн бүх улс оронд “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор тэмдэглэж байгаа билээ. 

Маргааш төв талбай дээр Улсын III эмнэлгийн ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ нар үнэгүй үзлэг хийнэ

Маргааш буюу есдүгээр сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг байна. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбай дээр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

“ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮДЭД МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ҮЗҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. 

БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны чиглэлд шинээр “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийг 18 эмч, мэргэжилтэнтэй, хагалгааны 2 өрөө бүхий 25 ортой мэс заслын тасгийг нээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүний нөөцийг чадавхижуулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн Газраар батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгцээг тандах цогц мэдлэг ур чадварыг сургагч багш нарт олгож, цаашид салбарын эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдыг сурган хүн амд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй, оновчтой хүргэхэд чиглэсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулагдлаа. 

”ХҮНД ӨВЧТӨНИЙ АМЬСГАЛЫН ЗОХИОМОЛ ДЭМЖЛЭГ, АМЬСГАЛЫН ЗАМЫН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар мэдлэгийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, өвчтөний тусламж үйлчилгээг чанар, аюулгүй байдлаар ханган ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, семинарыг 2017.09.13-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгууллаа.

"Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалт

"Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалт 2017.09.13-ны 8 цаг 30 минутанд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг дээр зохион байгуулагдах тул өргөнөөр оролцоно уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 32 БАРИМТААС ...

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 32 БАРИМТААС ...