Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сэдэвт IV дэхь удаагийн конференци сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЭМЯ-ны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласан бөгөөд сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач—2017” уламжлалт эрдэм шинжилгээний V хурлаа 2017 оны 05 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн лавлагаа тусламж үйлчилгээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг үндэсний конференцыг "Тархины цус хомсрох харвалтын оношилгоо эмчилгээний менежмент" сэдвийн хүрээнд 2017 оны 6-р сарын 3-ны өдрийн 08 цагт ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд зохион байгуулагдах гэж байна.
Улсын их хурлын гишүүн, Нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдсон Ж.Ганбаатарын урилгаар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын гуравдугаар эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл Төрийн ордноор зочиллоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын неврологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо хамтран зэрэг байгууллагууд хамтран Баян-Өлгий аймагт “Мэдрэлийн эмгэгийн анхан шатны тусламж” сэдвээр сургалт зохион байгууллаа.
ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дрга Д.Очирбат 2017 оын 05 дугаар сарын 24-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ажиллаж, тус эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээний байдал, ялангуяа Монгол улсын хэмжээнд лавлагаа зэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй Зүрх, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээс, тархины болон зүрхний судсан дотуурх өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээний үйл явцтай газар дээр нь танилцаж, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг угтан ирэх 6 дугаар сарыг “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний тасаг, албадын нэрэмжит сар” болгон зарласан билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Орхон аймгийн “Медидас” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу УГТЭ-ийн Сувилахуйн алба, тасаг нэгжийн 23 ахлах сувилагч нарын бүрэлдэхүүнтэй “Медипас эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судлаад ирлээ.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба орчин үеийн анагаах ухааны мэдээлэл, шинэ дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг харилцан солилцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, эмч нарыг солилцооны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Степпкулер ХХК”-ны гүйцэтгэх захирал П.Цагааны санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Эрүүл энхийн манаанд
Эдгээхийн чадлыг эмчтэйгээ хуваалцаж
Эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэсэн
Эгэл даруухан энэрэнгүй үйлстэн та нартаа
“ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН ӨДӨР”-ийн баярын мэнд хүргэе
Эмнэлгийн захиргаа, хамт олноос нь
Улсын гуравдугаар төв Эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 дугаар сарыг “Цэвэр гар-Амьдралыг аварна” уриан дор зорилтот үйл ажиллагааг зохион байгуулж ирдэг уламжлалтай ба 2017 онд “Антибиотик тэсвэржилттэй тэмцэх нь-Таны гарт” уриалга дэвшүүлсэн байна.
УГТЭ-ийн Эмнэлгийн захиргаа, ХАБЭА-н зөвлөлөөс хэрэгжүүлж буй аяны хүрээнд зохион байгуулж байгаа ээлжит сургалт болох “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая-3” сэдэвт 3 дах удаагийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хөдөлмөр нийгмийн хамгаалалын тусгай хяналтын хэлтэс”-тэй хамтран зохион байгууллаа.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяныг зарлаr, тус аяны хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийн санаачилгаар хийсэн шинэчлэг, үр дүнтэй бүтээл болон ажлыг эмнэлгийн удирдлага, хамт олон, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулах, сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 19 чиглэлийн 325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үүдний өмнөх хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, БГД болон УГТЭ-ийн удирдлагууд, эмч ажилчид мөн эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сар” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн захиргааны албадын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.