Дотоод мэдээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй танилцаж хамтран ажиллахаар болов

2018 оны 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Н.А.Семашкогийн нэрэмжит ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Е.Ю Лудупова тэргүүтэй удирдлагын баг болон эмч мэргэжилтний төлөөлөл Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлаж хамтран ажиллалаа.

СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтэд жил бүр сүрьеэгийн 10.4 сая орчим тохиолдол шинээр бүртгэгддэг бол 1.8 сая хүн уг өвчний  улмаас хорвоог орхиж, одоогоор дэлхийн нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгээр тооцогдож байна. Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн 03 дугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн иржээ.

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН БАГ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр Монгол Улсын Засгийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны дагуу “Монголын Зүрх судасны төв, Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төсөл хэрэгжиж байгаа билээ.

Монгол улсын Төрийн дээд шагнал "Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан"-аар шагнагдлаа

Монгол улсын Төрийн дээд шагнал "Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан"-аар шагнагдлаа

“Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт”-ыг зохион байгууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб, БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэстэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт”-ыг зохион байгуулж, нийт 318 эмч, ажилчид оролцлоо.

“ANTI–DIABETES” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 03 сарын 14-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт иргэд, үйлчлүүлэгчдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлтийн арга хэмжээ болж, төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн  дарга Ц. Төмөр-Очир, “JCI CENTRAL” салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б. Бямбажаргал нар  гарын үсэг  зурж төслийг эхлүүллээ.

БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Бөөр ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” уриан доор зохиогдож байна.

“ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн Төвөөс “Чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлье”  сэдэвт өдөрлөгийг 2018 оны 02 сарын 28 өдөр зохион байгууллаа.

Ирээдүйг сонсохын тулд одооноос эхэлж сонсголоо хамгаалъя

Ирээдүйг сонсохын тулд одооноос эхэлж сонсголоо хамгаалъя

ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШЛАА

2018 онд Эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд тус эмнэлгийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн эмч нарын өглөөний ярианд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн  Монголд  хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх ноён Ямашита Мамору “Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонордууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 90.3 хувиар “Маш сайн” (А) үнэлгээгээр “ДЭД БАЙР“ эзэлж, 2017 оны салбарынхаа шилдэг эмнэлгүүдийн нэгээр шалгарлаа. 

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГТ АГААРЖУУЛАГЧ АППАРАТ ХАНДИВЛАЛАА

“Ерөнхий мэс заслын тасаг”-ийн хагалгааны дараах өрөөнд орчны агааржуулалтыг сайжруулах, нян бактери устгах, ионжуулах, хүчилтөрөгчөөр хангах зориулалттай Elextrolux брендийн 1,1 сая төгрөгийн үнэ бүхий агааржуулагч аппараттыг суурилууллаа.

”НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖИЛ”-ИЙН ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оны “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд тус эмнэлгээс үйлчлүүлэгч иргэд, олон нийт рүү чиглэн зохион байгуулсан эрүүл мэндийн мэдээлэл, боловсрол олгох болон эрүүл зан үйлийн сургалт сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн аян, зорилтод хөтөлбөр, дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагаагаа дүгнэж тайлагнах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн жилийн тайлан өдөрлөг”-ийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ДУНД “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО IV” СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас уламжлал болгон сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулдаг “Амилуулах тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт 4 дэх удаагийн ажил, мэргэжлийн тэмцээнд уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

МОНГОЛ ЭМЧИЙН БҮТЭЭСЭН МЭС ЗАСЛЫН БАГАЖ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЧЭЭ

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.

НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЭН ХҮҮХДИЙН НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ҮЗҮҮЛДЭГ БОЛСОН

Тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг нь 2017 онд амбулаториор 16000 хүнд үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж, 1411 хүнд нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 'сэрэмжилье-нэгдье'

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 'сэрэмжилье-нэгдье'

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны тайлангийн хурал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны тайлангийн хурал