Монгол Улсын Засгийн Газраар батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгцээг тандах цогц мэдлэг ур чадварыг сургагч багш нарт олгож, цаашид салбарын эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдыг сурган хүн амд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй, оновчтой хүргэхэд чиглэсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулагдлаа.


Энэхүү сургалтыг ЭМЯ, ЭМХТ-ийн дэмжлэгтэйгээр Сингапур улсад “Нийгмийн эрүүл мэндийн сургалт”-нд хамрагдсан удирдах ажилтан, эмч мэргэжилтэн болон нийгмийн эрүүл мэндийн сургалтын баг болон УГТЭ, ГССҮТ, НЭМҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2017 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд 50 гаруй эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан амжилттай зохион байгуулсан.
Тус сургалтын 3 дахь өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгуулагдаж “Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх нь”, “Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь”, “Осол гэмтлийн шалтгаант эрсдэлт хүчин зүйл, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт лекц сургалтууд орж тус эмнэлгийн үйлчлүүлэгч иргэдийн дунд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн явуулдаг талаар болон Диабетийн сургалтын төв, Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг хийлээ.

