2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан хэрэгжүүлж буй төслийн чиглэлээр БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Суреш Баба, ОУ-ын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К Сабоо, Энэтхэгийн Ротарийн 3080 дүүргийн захирагч асан Ноён Мадхукар Малхотра, Туул Ротари клуб, Монголын Ротарийн 10 дугаар бүсийн захирагч асан хатагтай Х.Жамбалмаа УГТЭ-ийн БТМЭОДарга Х.Бат-Ирээдүй, тус эмнэлгийн ЕМЗТасгийн эрхлэгч М.Ганбаатар, ММЗТасгийн эрхлэгч Х.Хусаян нар оролцсон хэвлэлийн баг хурал хийлээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага, ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь 3080 дүүрэг, Хонгконг, Макао, Монгол улс дахь 3450 дүүргээс Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Глобал Грант #1754471 тоот төслийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг 8 мэс заслын чиглэлийн 130 төрлийн 57,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүргүүд хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 14-нд “Хамтын ойлголцолын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.
Эрүүл мэндийн салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө
“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-т зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцлоо.
“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг эмч, эмнэлгийн ажилтнууд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь 7 хоногт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг бодитой сайжруулах зорилгоор “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” сэдэвт тэмцээнийг эмнэлгийн хэмжээнд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, судлаач нарын дунд “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Өнөөдөр энэхүү уралдааны дүнг Эрүүл мэндийн яаман дээр танилцуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болллоо.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу дараах олон нийтийн байгууллагуудыг сонгон шалгаруулна
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдөр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрүүл мэндийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн тус эмнэлгийн дарга, ажилчид төр засгийн хүндэт шагналаар шагналаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Эмнэлгийн хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэх, салбарын болон бусад салбар, байгууллагаас авсан шагналаа хамт олондоо танилцуулах зэрэг баярын үйл ажиллагаа болон эмнэлгийн уламжлалт арга хэмжээ болох туг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Чингис хааны хүрээ цогцолбор”-т зохион байгууллаа.
2017 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт БНСУ-ын Кёнгбугийн Үндэсний Их Сургуулийн элэг судлалын профессорын баг ирж хамтран ажиллалаа.
НҮБ нь 2003 оноос эхлэн “Төрийн үйлчилгээний өдөр”-ийг жил бүрийн 06 дугаар сарын 23-нды өдөр тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оны 06 дугаар сарыг “Эмнэлгийн дэмжих туслах, үйлчилгээний тасаг, албадуудын нэрэмжит сар” болгон зарлаж иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад хандсан төлөвлөгөөт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2009 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагааны Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2017 оны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.
Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 06 дугаар сарын 18-аас 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажилласан юм.
“Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хяналт, үнэлгээг Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдад хийв. Тус аймгийн Хайрхан суманд элэгний С вирусын илрүүлэг 85%; В вирусын илрүүлэг 40 орчим хувьтай байхад, Цэцэрлэг суманд С вирус 84%; В вирус 41% байна. Эрдэнэмандал суманд С вирус 86%, В вирус 40 орчим хувийн тус тус илрүүлэг хамрагдалттай байв.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оныг өөрийн байгууллагын хэмжээнд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан нийгмийн болон бизнесийн салбарт амжилтанд хүрч олны танил болсон хувь хүн, үндэсний хэмжээний томоохон хувийн хэвшлийн компани, аж ахуй нэгж, байгууллагуудын туршлагаас суралцахаар “Байгууллагын хөгжил ба хувь хүний манлайлал, үүрэг” сэдвийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ зориулсан цуврал лекцийг зохион байгууллаа.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Нүдний мэс заслын тасаг”-т 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд БНЭУ, АНУ-ын нүдний мэс заслын хамтарсан баг ирж ажиллалаа.
Тус баг нь БНЭУ-ын “Ruby Helson Memoral” эмнэлэг болон АНУ–ын “Кеntucкy University” эмнэлгийн нүдний мэс заслын Доктор Jacob болон Доктор Peter нарын удирдлага дор тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт ажиллаж 60 хүнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж мөн болор суулгах мэс засал эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн 25 иргэнийг сонгон үнэ төлбөргүй хагалгаа хийх боломж олгосон юм.