Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч,Хүндэт профессор Р.Пүрэвийн мэндэлсний 80 жил, ШУГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношлогооны лавлагаа төв байгуулагдсаны 3 жилийн ойд зориулсан “Мэдрэл ба ясны зарим эмгэгийн дүрс оношлогоо” сэдэвт сургалт 2013 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүд өдрүүдэд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд болж өнгөрлөө.
Тус эмнэлгийн захиргаа “эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сурталчлах эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг 2013 оны 10 сарын 22-ны мягмар гаригт зохион байгуулах гэж байна.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Монголын “Мянганы Сорилтын Сан”, ДЭМБ-ын санхүүжилт дэмжлэгтэйгээр “Харвалт ба Зүрхний шигдээс” төсөл 2010-2013 онд амжилттай хэрэгжиж дуусч байна.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай” 356 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ШУГТЭ, ГҮТ, БГДЭМН, ХЭНТИЙН АЙМГИЙН ЭМГ хамтран “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ” шинэ үйлчилгээний загвар нэвтрүүлэх ажлын хэсгийн гурав дахь удаагийн уулзалт 2013 оны 10 сарын 30-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт болж өнгөрлөө.
“Дэлхийн Харвалтын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан 2013 оны 10 сарын 29-нд тус эмнэлгийн Мэдрэл судлал тасаг болон Харвалтын тасгийн эмч, сувилагч нар хамтран өдөрлөг зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасгийн сувилагч Б.Хандсүрэн нь “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан тул баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье!
”Эм хангамжийн байгуулага үүсч, хөгжсөний 90 жилийн ойн баярыг” тохиолдуулан тус эмнэлгийн захиргаа Эмзүйн албаны хамт олныг хүлээн авч, баяр хүргэлээ.
2013 оны эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн “Хариуцлага хяналтыг сайжруулах” жилийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тасаг нэгжийн удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх, удирдлага менежментийн шилдэг туршлага, арга барилд суралцах зорилгоор Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, сум, сум дундын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч нийт 12 хүнтэй баг 2013 оны 10 сар 23, 24-нд тус эмнэлгийн тусламж үйлчилгээний орчин үеийн эмчилгээ оношилгооны шинэ технологи, арга барилтай танилцан туршлага судалж, харилцан санал солилцлоо.
Тус эмнэлгийн захиргаа “эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сурталчлах эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг 2013 оны 10 сарын 22-ны мягмар гаригт зохион байгуулалаа.
Тус эмнэлгийн захиргаа “эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сурталчлах эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг 2013 оны 10 сарын 22-ны мягмар гаригт зохион байгуулах гэж байна.
П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үйлчлүүлэгчдээс санал хүсэлт авах 1901 нээлттэй утас ажиллуулж байна. Уг утас нь 24 цаг ажиллах бөгөөд төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.
Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 165 дугаар “Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Яам, “Мишээл групп” ХХК, Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ Эм холбоо” –ноос хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2013” үзэсгэлэнг 2013 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай” 356 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ШУГТЭ, ГҮТ, БГДЭМН, ХЭНТИЙН АЙМГИЙН ЭМГ хамтран “Гериатрийн шилжилтийн тусламж үйлчилгээ” шинэ үйлчилгээний загвар нэвтрүүлэх ажлын хэсгийн эхний уулзалт 10 сарын 08-нд боллоо. Уулзалтаар үйл ажиллагааны удирдамж төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэв.
Эрүүл мэндийн яамнаас 10 сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих” сар, Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус Эмнэлгийн даргын 2013 оны “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих тухай” Б/439 тоот тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тус эмнэлгийн захиргаа, хамт олон 2013 оны 10 сарын 01-нд тохиох “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээн авлаа.
Тус эмнэлэгт зохион байгуулагдсан Эмнэлгийн даргын нэрэмжит спортын 3 төрлийн Шатар, теннис, сагсан бөмбөгийн тэмцээн 2013 оны 09 сарын 19, 26, 27-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхим болон Эрүүм мэндийн технологийн сулгуулийн зааланд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжтай танилцлаа.
П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр шинээр байгуулсан Ангиографи, Компьютер томографи, тархины харвалт , зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний болон нөхөн сэргээх тасгуудыг иж бүрэн тоноглосон эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардуулах ажиллагаа өнгөрөгч баасан гараг буюу 2013 оны 09 сарын 13-ны өдөр тус эмнэлийг мэдрэлийн төвийг нээн тууз хайчлах ёслолын ажиллагаагаар эхэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг, Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд “Харвалт ба зүрхний шигдээсийн эмчилгээний менежмент” сэдэвт семинарыг 2013 оны 09 сарын 11-13ны өдрүүдэд Эрүүл мэндийн Яамны “Б” заал болон ШУГТЭ дээр зохион байгуулахад хот хөдөөгийн 200 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.
АНУ-ын Мянганы сорилтын сангийн зөвлөх мэргэжилтэн Кассандра Батц тэргүүтэй төлөөлөгчид тус эмнэлэгт хүрэлцэн ирж Харвалт ба Зүрхний шигдээс төслийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй харвалт, зүрхний шигдээс, компьютер томограф, ангиографийн хэсгүүдийн явцтай танилцаж төслийн харвалтын үйл ажиллагааны талаар ярилцлав.