Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд эмэгтэй алтан медаль, эрэгтэй мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй эрэгтэй 4-р байр, ширээний теннисд эрэгтэй 4-р байр, нийт багийн дүнгээр 3-р байр, өргөмжлөл, хүрэл медалиар шагнуулан амжилттай оролцлоо.
“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ 2015 оны 3-р сарын 30-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Олон улсын эмч нарын өдөр, тус эмнэлгийн эмзүйн албаны 60 жилийн ойд зориулсан “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2015” ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2015 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус эмнэлэг олон улсын эмч нарын өдрийг угтаж эмнэлгийнхээ тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, эрчимжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн үйчилгээний соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх, эмч мэргэжилтнийхээ эрхэм үйлсийг үйлчлүүлэгч олон нийтэд таниулж сурталчлах зорилгоор тус гуравдугаар сарыг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж “Сайн эмч-Сэтгэлд шингэсэн үйлчилгээ” уриан доор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.
Байгуулагын удирдлага, эмч , сувилагч, нийт ажилчдад зориулан өөрийн хариуцсан ажлыг өндөр бүтээмжтэй гүйцэтгэж, байгууллагынхаа хөгжил дэвшил, амжилтын төлөө сэтгэлээсээ хандах, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх харилцааны болон танин мэдэхүйн чадварыг улам сайн хөгжүүлэх шаардлага бидний өмнө байнга гарч ирдэг билээ. Иймд бид Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан төлбөртэй цуврал сургалт явуулж эхлээд байна.
Казах түмний Наурызын уламжлалт хаврын их баярыг тохиолдуулан өөрийн эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улыстын улы куни-наурыз мейрами кутты болсын!
Эмнэлгийн захиргаа 2015.03.22
''Yos zuin horoonii juram''-ЭМС-ийн тушаал 92
Чих сонсгол хамгаалах дэлхийн өдрийг “Бид чих сонсголоо хамгаалж чадна” уриан дор хийх ажлын төлөвлөгөөг 5 заалтаар боловсруулан гаргаж 100 хувь хэрэгжүүлэн ажиллав
Эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Эмнэлгийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг тасаг, нэгжүүдээр аялуулах “Эрхэмлэн хүндэтгэх хамт олон” болзолт уралдааныг 2015 оны 3-р сарын 09-ний өдрөөс эхлэн зарлалаа.
2015 оны 03-р сарын 09-ний өдөр эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тасаг, төв, албаны дарга нартай “Амлалт хариуцлагын гэрээ” байгуулав.
Эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн баярт зориулсан хамт олны үлгэр дуурайл болсон, хүндлэл хүлээсэн эмэгтэй ажилтан шалгаруулав.
Самаританс Пурс байгууллагаас тус эмнэлэгтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэний дагуу Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Самаританс Пурс олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Катерина Рудис нар хамтран ажиллах гэрээгээ 3 жилээр сунгаж гарын үсэг зурлаа.
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !!! Эмнэлгийн захиргаа, эрэгтэй эмч, ажилтнуудаас.
“Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл холбоо” ТББ нь “Буянт-Ухаа” спортын ордонд 2015 оны 02-р сарын 27-оос 3-р сарын 1-ний хооронд эрүүл мэндийн байгууллагуудын дунд Монголын эрүүл мэндийн салбарын “Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын анхдугаар их наадам зохион байгууллаа.
2014 оны 9 сарын 26 өдөр Эмнэлгийн даргийн А/12 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Эмнэл зүйн ур чадварын төвийн” үйл ажиллагааг нээн эхлүүлсэн билээ.
2015 оны 2 дугаар сар 13 өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.
17-р жарны модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай 30 ахмадад гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Эрүүл мэнд, спортын яамны 2014 оны “ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар шалгарсан Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Ц.Намдагдорж танд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эмнэлгийн захиргаа, хамт олон 2015.02.16
2 сарын 12,13 өдрүүдэд БНСУ- ын “Нанүри Сөүл” нуруу нугас, үе мөчний төрөлжсөн эмнэлгийн дарга Им Жэ Хён , Сэргээн засах төвийн дарга Пак Ён Хён ахлагчтай баг хүрэлцэн ирж “Нурууны мэс заслын менежемент” сэдвээр сонирхолтой сургалт явууллаа. Уг сургалтанд I, II шатлалын эмнэлэг, хувийн хэвшилийн эмнэлгийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн ажилчид оролцов. Мөн тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2 сарын 13 өдөр “Нанүри Сөүл” эмнэлгийн Сэргээн засах сургалтын төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.