Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд ЗҮТМСС-ны Өнөөдөр төв АШУИС, Техник Технологийн дээд сургуулийн оюутнуудад “Гар угаах дадал”, “Өглөөний хоолыг өөртөө” сэдвээр сургалт, сурталчилгаа зохион байгууллаа
Тус эмнэлгийн лаборторийн нэгдсэн тасагт Францын Biomerieux компаний албан ёсны төлөөлөгч болох “Гялс Анагаах Ухааны Төв”-өөс Иммунологийн шинжилгээний бүрэн автомат ажиллагаатай хамгийн сүүлийн үеийн шинэ VIDAS анализатор аппаратыг үнэ төлбөргүй нийлүүлж суурилуулж өглөө.
Тус эмнэлэг Улсын хэмжээнд тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг 50 гаруй жил дагнан гүйцэтгэж ирсэн түүхтэй билээ. Удахгүй хэдхэн сарын дараа Монгол улсад Мэдрэлийн мэс заслын алба, тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг угтан эмнэлгийн захиргаа Мэдрэлийн мэс заслын тасагт нурууны мэс заслын хагалгааны багаж хэрэгслийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө.
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн хамт олон, БНСУ-ын “Ай чойс ЭЛ-ЭС-ТИ” нүдний эмнэлгийн захирал, профессор Сун Тэк Лим тэргүүтэй мэс заслын багынхантай хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа улсын эмнэлэг дээр торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай хийлээ.
СЗЭТ, ЭЗҮТМСС-ны Баг хамтран дараах “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” сэдэвт үйл ажиллагааг 2015.08.03 – 2015.08.07-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн. 2015/08/07-ны өдөр “Хөдөлгөөн эрүүл мэнд” зөвлөх поликлинийн үйлчлүүлэгчдэд өдөрлөг зохион байгууллаа.
Аяны хүрээнд тасаг нэгжүүд “Гараа хэрхэн зөв угаах” талаар бүлгийн сургалтыг лекц хэлбэрээр явуулсан. Энэ сургалт лекцэд нийт 310 эмч сувилагч хамрагдсан байна. Сургалт явуулахын өмнө гар угаах шалгуураар шалгахад 83% хувьтай сургалт явуулсаны дараа шалгахад 95%-тай болсон байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд дэвшүүлье.
Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жун, ШУГТЭ-ийн зөвлөх эмч Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Монгол улсад анх удаа тархины судсан доторхи мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг амжилттай хийлээ. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийгддэг давуу талтай. Цаашид манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийх бүрэн боломжтой юм.
2015 оны 07 дугаар сар 28 – ны 11,00 цагт ШУГТЭ – ийн төв хаалга болон зөвлөх поликлиникт “Элэгний үрэвслээс сэргийлэх Дэлхийн өдөр” - 2015 он “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор ард иргэдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.
Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. САЙХАН НААДААРАЙ
Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө авъяас билэг, ур ухаан, нандин чанар, хөдөлмөр зүтгэлээ зориулж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Мэдрэлийн мэс заслын ахмад эмч Ш.Болд, Алтан гадас одонгоор шагнагдсан Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг, Лабораторийн нэгдсэн тасгийн лаборант С.Элбэгзаяа нарт баяр хүргэж, ажлын амжилт, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2015 оны 06 сарын 27-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын Люксембургийн Их Гүнт улсын Зүрх судасны төвийн А.Шарпентье ахлагчтай зүрхний мэс заслын багтай (хүүхдийн мэс засалч Ф.Бийо, 1 перфузиологич, 1 мэс заслын сувилагч, 1 зүрхний ЭХО-ны мэргэжилтэн, 2 эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бүхий) хамтран ажилласан болно.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн “Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдав. Монгол улсын Зүрх Судасны Төвийн Эрдмийн Чуулган 2015-ын хүрээнд болж буй “Зүрх Судасны Үндэсний Конференц 2015” энэ жил 13 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна.
П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн гадаа талбайн их цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг хийх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулж, 399 ажиллагсад идэвх санаачилгатай оролцлоо. Тохижилтонд зориулан 680000 төгрөгний будаг, шохой, цэцэг, зүлэгний үр зэргийг авлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн зөвлөх поликлиникийн нүдний мэс заслын кабинет-д “Нүдний хугарлын гажиг тодорхойлох авто рефрактометр” , “Нүдний даралтыг автоматаар хэмжигч тонометр” оношлогооны 2 багажыг эмнэлгийн захиргаа хүлээлгэн өгч суурилуулах үйл ажиллагаа болов.
Тус эмнэлгийн Гамшгийн штаб нь 2015 оны 06 дугаар сарын 22 - 26-ны өдрүүдэд улсын Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцлоо.
2015 оны 5-р сарын 25-ны өдөр төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгатай, цусны зохиомол эргэлт (ЦЗЭ)-ийн нөхцөлд гол судасны болон хоёр хавтаст хавхлагыг механик хавхлагаар солих, гурван хавтаст хавхлагыг нөхөн сэргээх мэс засал хийхээр шийдвэрлэсэн. Уг хагалгаанд Н.Баасанжав, Ц.Даваацэрэн, Б.Булган, Ч.Төвжаргал, Б.Түмэнжаргал нар болон ШУГТЭ-ийн Зүрх Судасны Мэс Заслын Багынхан орж амжилттай хийж гүйцэтгэлээ.
Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Засгийн газрын цом 2015 " тэмцээн болж байна. Шилжин явах цомын төлөөх тэмцээнд энэ жил 15 яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдлөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатарын тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн нийт 100 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнг хүснэгтээр харуулж байна.
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг хэрэгжүүлэн “Үйлчлүүлэгч төвтэй” эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчдэд чиглэсэн “ТАНД ТУСЛАЯ” нээлттэй хаалганы өдөрлөг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зөвлөх поликлиникт зохион байгуулагдлаа.