Таван салааны шүүс
№ |
Бүтээгдхүүний нэр |
жин |
Шимт бодис |
Илчлэг |
||
уураг |
Өөх тос |
Нүүрс ус |
||||
1 |
Таван салаа |
250гр |
4,5 |
|
165,0 |
52,0 |
2 |
Элсэн чихэр |
250гр |
|
|
250,0 |
15,3 |
3 |
Ус |
1л |
|
|
|
|
4 |
гарц |
1л |
4,5 |
|
415,0 |
67,3 |
Технологи ажиллагаа : Таван салааг цэвэрлэж угаагаад халуун усанд хийж 1 цаг орчим дэвтээнэ. Дэвтээсэн таван салаан дээр ус нэмж гал дээр тавьж буцалмагц нь элсэн чихэр хийж уусмал болгон хутгаад нэг цаг орчим чанана. Таван салааны шүүсийг амталж, сэрүүн газар 6-8 цаг байлгаж хөргөөд ууна.
Хэрэглэх заалт:Хүчил багадсан гастрит,ходоод 12 хуруу гэдэсний шарх, өтгөн хатах,бронхийн багтраа, хөхүүл ханиад,бөөр шээсний замын үрэвсэлт өвчин,ил шарх,түлэгдэлт
Эсрэг заалт:Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон хүчил ихтэй гастритын үед хэрэглэхийг хориглоно.
Улаан лоолийн шүүс
№ |
Бүтээгдхүүний нэр |
Нэгжийн орц |
Нүүрс ус |
Илчлэг |
|
бохир |
цэвэр |
||||
1 |
Улаан лооль |
450гр |
400гр |
|
|
2 |
Чихрийн ханд |
20гр |
20 |
19,96 |
79,8 |
Гарц |
|
200гр |
19,96 |
89,6 |
Түүхий эдийн анхан шатны боловсруулалт :Няцарч гэмтээгүй шинэхэн улаан лоолийг механик хольцоос цэвэрлэж 7-14С бүлээн усаар угаана.
Технологи ажиллагаа :Улаан лоолийг халуун усаар угаау модон нухуураар няцлаад 2 давхар марлиар шүүж чихрийн уусмалаар амтална. Бэлэн болсон шүүсийг тагтай шилэнд хийж таглаад шилтэй нь халуун усанд хийж 5-10 минут буцалгаж ариутгана. Хөрсний дараа ууж болно.
Хэрэглэх заалт : Улаан лооль нь В,С,Р аминдэм, каротинаар баялаг ногоо бөгөөд цусны даралттай, бөөрний өвчтэй хүмүүсийн эмчилгээнд тустай, бас түүнд агуулагддаг зарим бодис зүрх судсыг хамгаалдаг. Улаан лоолийг байнга хэрэглэж байвал хөгшрөхгүй, арьсны өнгө сайжирдаг байна. Харин гүйцэд боловсроогүй ногооноороо байгаа лоолийг идэх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг. Түүнчлэн мэс засал хийлгэхээс өмнө, гэдэсний хурц үрэвсэлтэй, нянгийн халдвар идэвхтэй байгаа үед улаан лооль идэхийг хориглодог
№ |
Бүтээгдхүүний нэр |
Жин /гр-аар/ |
уураг |
Нүүрс ус |
илчлэг |
|
Бохир |
Цэвэр |
|||||
1 |
Үзэм |
100 |
80 |
1,8 |
70,9 |
290,8 |
2 |
Элсэн чихэр |
40 |
40 |
|
2,994 |
|
3 |
Буцалсан ус |
|
100 |
|
|
|
4 |
Гарц |
|
200 |
|
|
88,96 |
Үзэмний шүүс
Түүхий эдийн анхан шатны боловсруулалт: Үзмээ гадны холцоос ялгаж цэвэрлээд бүлээн усаар сайтар угаана.
Технологи ажиллагаа: Угаасан үзмэн дээрээ усаа хийж буцалгаад хандлан таглан тавина. Амт оруулах зорилгоор элсэн чихэр нэмж болно. Хандалсны дараа үзмийг шүүж ууж болно.
Хэрэглэх заалт : Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар. кали антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна.
Шанцайны шүүс
№ |
Бүтээгдхүүний нэр |
Жин /гр-аар/ |
Шимт бодис /гр-аар/ |
Илчлэг |
|||
бохир |
цэвэр |
уураг
|
өөх тос |
нүүрс ус |
|||
1 |
Шанцай |
60 |
50 |
2,6 |
0,3 |
4,5 |
91,2 |
2 |
ус |
100 |
100 |
|
|
|
|
|
Гарц |
|
150 |
|
|
|
31,1 |
Түүхий эдийн анхан шатны боловсруулалт: Шанцайг гадны бохирдлоос цэвэрлэнэ.усаа буцалгаж бүлээсгэнэ.
Технологи ажиллагаа: Цэвэрлэсэн шанцайг буцалсан усанд хийж ариутгана. Үүний дараа шанцайг жижиглэн бага зэргийн буцалсан бүлээн устай холигчонд хийж холино. Буцалсан бүлээн усаар шингэлж шууд хэрэглэх эсвэл буцлах хүртэл халаан хэрэглэж болно. Халаахдаа дээгүүр нь тогтсон хөөсийг хамж авна.
Хэрэглэх заалт: Ходоодны хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Үүнээс гадна шанцай нь цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг.