“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН – 2019” ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМГУУДАД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилгаар Хаан банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нь 3 дахь жилээ Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад үргэлжилж байгаа билээ. 

Энэхүү аяны нээлтийн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт хийж “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны эмч, мэргэжилтнүүдийн баг цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэгийг Увс аймгийн 1343, Ховд аймгийн 1894 иргэдэд үзүүлсэн бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог Увс аймгийн 187, Ховд аймгийн 274 иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг тус хоёр аймгийн 90 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байна. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2019” Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.