Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч С.Цэндсүрэн, Дүрс оношилгооны лавлагаа төвийн инженер Т.Дуламсүрэн нартаа халуун баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах олон талт үйл ажиллагаануудын нэг болох
2022 оны 11 сарын 25, 26-ны өдрүүдэд тус эмнэлэг УДИРДАХ АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа.
2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн үндэсний баг Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажилласан бөгөөд тус эмнэлгээс тархи, зүрх судасны судсан дотуурх мэс заслын чиглэлээр тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Р.Ганбаатар, Ц.Дамдинсүрэн нар үндэсний багт амжилттай ажиллаад ирлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Уушгины хатгаа” өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг “Уушгины хатгаа өвчин хүн бүрт нөлөөлдөг“ уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эмнэлгийн ажилтны “Сургалт хөгжлийн төв”-ийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Зорилго: Эмч эмнэлгийн ажилчдын хуулийн мэдлэгийн сайжруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа эмнэлгийн мэргэжилтний болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллаж, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлснээр харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, ёс зүйн алдаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд оршино.
Тус эмнэлэг МУ-ын Засгийн газрын 203 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгооны арга хэмжээг зохион байгуулж эхлэсэн билээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын Анагаах Ухааны Төвтэй хамтран Монгол улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан урт удаан хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгөгдсөн үүрэг чиглэл, ЭМС-ын А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд харьяа орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, лавлагаа шатлалын төрөлжсөн сувилахуйн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн сувилагч, тусгай мэргэжилтнээс бүрдсэн багаар 2022 оны 09 сарын 25-наас 10 сарын 07-ны хооронд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудад амжилттай ажиллаад ирлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 10-ноос 16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд богино хугацааны томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийн, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдэд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдэд тусламж үйлчилгээний оновчтой зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах замаар төвлөрөлийг сааруулж, чирэгдэл хүлээгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зориллгын хүрээнд газар дээр нь дэмжлэгт удирдлагаар ханган хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
“Мандал Даатгал” Хувьцаат Компани нь Монгол улсын хэмжээнд бодитоор оршиж буй эрсдэлүүдийг судалж шинжлэн илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэж боловсруулах, улмаар гарсан үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар нийгмийн эрсдэлийн удирдлагын боловсролыг хөгжүүлэх зорилгоор “Мандал Эрсдэлийн Форум” арга хэмжээг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
“Мандал Даатгал” Хувьцаат Компани нь Монгол улсын хэмжээнд бодитоор оршиж буй эрсдэлүүдийг судалж шинжлэн илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэж боловсруулах, улмаар гарсан үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар нийгмийн эрсдэлийн удирдлагын боловсролыг хөгжүүлэх зорилгоор “Мандал Эрсдэлийн Форум” арга хэмжээг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
2022 оны 10 сарын 07-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 23 дахь жилдээ зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд энэ оноос эхлэн шинээр нэвтрүүлэн нутагшуулж буй тархины судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, зүрхний мэс засал, зүрхний хэм алдагдлын суулгацын мэс засал зэрэг нийт 5 чиглэлийн 7 мэс заслын шинэ дэвшилтэт технологийг танилцуулж оролцоо.
Тус эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.
Тус эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.