УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2023 оны 04 сарын 06-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Б.Цогтбаатар нар тус эмнэлэгт зочилж НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагаануудын хүрээнд Зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн үүргийг он удаан жил гүйцэтгэж байгаа тус эмнэлэгтэй хэрхэн хамтран ажиллах олон асуудлуудын талаар нээлттэй ярилцаж санал солилцлоо.
БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН БАГ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТУРШЛАГА СУДАЛЖ ХАМТРАН АЖИЛЛАЛАА
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН НЭЭЛТТЭЙ САРЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ
“ЭРҮҮЛ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ”
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023 оны 03 сарын 24-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын “КОЧ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ” -ийн төлөөллүүд хүрэлцэн ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийж хамтран ажиллах талаар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” -ийг байгуулж гарын үсэг зуралцав.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ TУРК УЛСЫН ЛИВ ЭМНЭЛГИЙН ПРОФЕССОРЫН БАГИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
“Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийт эмэгтэй ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
“ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙ НЭРЭМЖИТ САР”-ЫН АЯН ХҮРЭЭНД “ЭРҮҮЛ АГААР- ЭЕРЭГ ХАНДЛАГА” УУЛЫН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022 оны 01 сарын 18-ны өдөр тус эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн Уушигны Венийн бүрэн буруу оролт оноштой 2 сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа.
МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, ЭМС-ын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах,
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон...
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хангах үйл ажиллагааны хүрээнд өөрийн эмнэлгийн Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг олон улсын жишигт ойртуулан чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон өндөр мэргэшсэн чадварлаг, ёс зүй, харилцаа хандлагын үлгэр жишээ болсон мэргэжлийн баг, хамт олныг бүрдүүлэх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх, 2022 онд эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах” үндсэн зорилтыг ханган ажиллаж байгаа билээ.
Тус эмнэлэгт Эрүүл Мэндийн Яамны санхүүжилтээр 40 нано.мкуб-ын багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж бүрэн ашиглалтанд орлоо.
2022 оны 12 дугаарын сарын 20-ны өдөр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газраас тус эмнэлэгт долоон мянга орчим ам долларын өртөг бүхий хиймэл оюун ухааны суурилсан зүрхний цахилгаан бичлэг уншдаг дэвшилтэт технологийн төхөөрөмжийг хандиваар хүлээлгэн өглөө.