“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН”-ЫГ ӨРНҮҮЛЛЭЭ.
УГТЭ -ийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол Улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
“КОВИД-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэг эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хяналт, тойрон үзлэгүүд тасралтгүй зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагааг явуулж байна.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Эрхэм хүндэт үе үеийн ахмад Шастинчууддаа "Олон улсын ахмадын өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 дугаар чуулганаас жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу эрүүл мэндийн салбарт жил бүр хэрэгждэг зорилтот үйл ажиллагаа.
Тус эмнэлэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 3 дахь удаагийн сургалтыг онлайн хэлбэрээр 2020 оны 09 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНЭ БОЛОМЖ – ХӨГЖИЛ ДЭВШИЛ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АЮУЛ, ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ, ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УГТЭ-Т “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН АР ГЭРИЙНХЭНД ЗОРИУЛСАН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨНИЙХӨӨ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ХОВД АЙМГИЙН
БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ХОВД АЙМГИЙН
БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олон Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295, Эмнэлгийн захирлын 2020 оны А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн бодит ажлуудыг тасралтгүй, үе шаттай хэрэгжүүлсээр байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяны хүрээнд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Итгэл” сургалтын төвтэй хамтран “Аюулгүй ажиллагаа-Биднээс эхэлнэ” сэдэвт гэрчилгээтэй сургалтыг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, эмнэлгийн ажилтнууддаа “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг хүргэе
Тус эмнэлэг эмч, ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг дэмжих, ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд жил бүрийн 08 дугаар сарыг “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон 6 дахь жилдээ зохион байгуулж байна.