Дотоод мэдээ

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЦЭЭЖНИЙ ХОНХОЙХ ГАЖГИЙГ ЗАСАХ ХОС ТИТАНАН СУУЛГАЦ ТАВИХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

2021 оны 04 дүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд, С.Алтанхуяг нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “ХОС ТИТАНАН СУУЛГАЦ” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүллээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

Гэрээсээ ЦАХИМААР үйлчлүүлье

Улсын гурвадугаар төв эмнэлэг бүх төрлийн эмчийн үзлэгийн цагийг утсаар болон онлайнаар захиалга авч байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 
ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлаа 2021 оны 03 сарын 30-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Бид цар тахлын эсрэг нэгдэж байна.

Дэлхий даяараа эмч, эмнэлгийн ажилчид, аврагчид, цагдаа нар бүгд давалгаа үүсгэн”Ковид-19 “  халдварын үед Африкийн дуучин Master KG ft  Nomcebo- н дуулсан “Иерусалим” хэмээх дуун дээр бид бүгд цар тахлын эсрэг нэгдэж байна.

ШУГТЭ
ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН-5 БАГ

УГТЭ-ийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнууллаа

Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, Эрдэм шинжилгээ, сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл нар хүлээн авч уулзаж, Эмнэлгийн захиргаа хамт олны хүндэтгэлийн талархлын бичиг гардууллаа.

“ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЭМЧ БИД МАНЛАЙЛНА”

УГТЭ-ийн хамт олон жил бүрийн 3 дугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан 3 дугаар сарыг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн 3 дугаар сарыг “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЭМЧ БИД МАНЛАЙЛНА” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 

УРОЛОГИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

УГТЭМНЭЛГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТ ИЖ БҮРЭН ЗАСВАР ТОХИЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

“Нью Семетри” ХХК, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Эмгэг судлалын тасагт нийт 180 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

УГТЭМНЭЛЭГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

УГТЭМНЭЛЭГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Гадаадад өндөр өртөгтэй хийдэг өнчин тархины хавдрын мэс заслыг Монголдоо нутагшууллаа

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнчин тархины хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг нутагшуулаад байна. Гаднын улс орнуудад өндөр өртөгтэй хийдэг уг хагалгааг Монголдоо даатгалын хөнгөлөлттэйгөөр хийлгэх боломжтой гэдгийг тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч, Анагаах ухааны магистр Ж.Төгөлдөр ярилаа. 

ЭМЯам, АХБанк, АХБанкны Эрүүл мэндийн салбарын төслийн хамт олондоо баярлалаа

Тус эмнэлэг коронавирусын (Ковид-19) халдварт цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг бүрэн ханган ажиллаж байна.

УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна

УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна

УГТЭмнэлгийн хамт олон ЦАХИМ ЗОЛГОЛТ хийлээ

   2021 оны 02 сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан сарын золголтыг дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдварт цар тахлын энэ цаг үед халдвар хамгааллын хатуу дэглэмийг чанд мөрдөн эмч, ажилчдынхаа сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилгоор XII жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин үхэр жилийн сар шинийн золголтыг цахимаар зохион байгуулж нийт ажилчдын урмыг сэргээж сэтгэл санааг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 39 тасаг, нэгжийн 300 орчим эмч, ажилчид цахимаар оролцсон төдийгүй, нийт ажилчид сэтгэл хангалуун байгаагаа Эмнэлгийн захиргаандаа илэрхийллээ. 

Сар шинийн мэндчилгээ

Сар шинийн мэндчилгээ

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

   2021 оны 01 сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ.

УГТЭ-ИЙН ХАМТ ОЛОН САЙН ДУРЫН ЦУСНЫ ДОНОР БОЛЛОО

2021 оны 01 сарын 14-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цусны донорын өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021 оны 01 дүгээр 12-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагуудын коронавируст цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим хэлэлцүүлэг, сургалтыг (ZOOM) зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар УГТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2021 оны 01 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүсийн хамт тус эмнэлгийн COVID-19 цар тахлын бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа цаг үеийн нөхцөлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай газар дээр нь ирж биечлэн танилцлаа.