Талархал

ТАЛАРХАЛ

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч  Ш.Орхонтуул,

Д.Оюунцэцэг нарт талархал илэрхийлмээр байна. Хүүгийн минь хагалгааг амжилттай хийж эрүүл саруул болгож өгсөнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье

 

Б.Мөнхжаргал 8900….

ТАЛАРХАЛ

Улсын гуравдугаар эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн, эмч Ш.Оюунтуяа, резидент эмч н.Должинсүрэн, ахлах сувилагч А.Эрдэнэцэцэг Ч.Мөнхцэцэг, Б.Оюунсувд нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай, эмчилгээ сувилгаа сайтай та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 Г.Болдбаатарын гэр бүлээс

 

Р.Болормаа 9917….

ТАЛАРХАЛ

Шастины нэрэмжит УГТЭ-ийн нүдний тасгийн эмч Э.Энхзаяа, резидент эмч Х.Номин болон тус тасгийн хамт олонд талархал дэвшүүлж байна. Миний хагалгааг маш амжилттай хийж өгсөнд маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

 

Ж.Байгалмаа 8882….

ТАЛАРХАЛ

Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн Зүрхний  хэм судлалын төвийн дарга   Д. Батнаран,  Е.Досжан,  эмч Б.Үнэнтөгөлдөр нар нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

Талархал гаргасан иргэн н. Жавхлан

 

Ю.Дэлгэрмаа 8837….

ТАЛАРХАЛ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч Д.Батбаатар, эмч Н.Баярмаа, мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн эмч Г.Ундармаа, зүрхний мэс заслын эрчимт эмчилгээний нийт эмч, сувилагч нарт талархал илэрхийлж байна. Эх орон, элгэн садан Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, эмчилгээ тусламж үзүүлж буй алтан гартай эмч, сувилагч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Уламжилж өгнө үү.

 

Давааням 8008….

ТАЛАРХАЛ

ШУГТЭ-ийн харвалтын тасгийн эрхлэгч Г. Байгальмаа, эмчлэгч эмч М.Үүрийнтуяа, сувилагч Ж. Болормаа бусад сувилагч асрагч эмнэлгийн хамт олонд чин сэтгэлийн талархал Л. Баянжаргалын гэр бүл үр хүүхдүүдээс илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй мэргэжлийн өндөр ур чадвартай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уранчимэг 9999….

ТАЛАРХАЛ

СБД-ийн 10 дугаар хорооны иргэн. ШУГТЭ-ийн зүрхний шигдээсийн тасагт эхнэр минь хэвтэн эмчлүүллээ. Тасгийн эрхлэгч Ц.Цолмон болон тасгийн нийт хамт олонд талархал дэвшүүлж байна. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хурдан шуурхай үйлчилгээтэй, харилцаа хандлага сайтай эмч сувилагч нартаа маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Эмчлүүлэгч Н.Цэцгээгийн ар гэр

 

П.Лхажав 8954

ТАЛАРХАЛ

Ховд аймгийн Булган суманд ажиллаж байгаа 3-р эмнэлгийн эрт илрүүлгийн И.Батчулуун ахлагчтай хамт олонд талархал илэрхийлмээр байна. Орон нутгийн иргэд маш хэрэгтэй ажил хийж байгаад баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 

Расул 9920….

ТАЛАРХАЛ

УГТЭ-ийн зүрхний мэс заслын тасгийн  П.Ившинноров ахлагчтай сувилахуйн баг хамт олонд талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү. 

 

Т.Ганбаатар 8010….

ТАЛАРХАЛ

УГТЭ-ийн амбулаторийн нүдний сувилагч Ү.Цогзолмаа, нүдний их эмч Х. Номин нартаа талархал илэрхийлмээр байна. Нүдний даралттай хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн миний биеийг очих бүрт маш сайхан үйлчилж сэтгэлээсээ ханддагт маш их баярлаж талархаж явдаг. Амьдралд нь хамгийн сайхан, ажилд амжилтын дээдийг хүсье. Холбогдох газар нь уламжилж өгнө үү.

 

О.Мөнхбаяр 9423….

ТАЛАРХАЛ

ШУГТЭ"-н Уушгины тасгийн эмчлэгч эмч Б.Золзаяа, резидент эмч н.Наран-Эрдэнэ, эмч Д.Мөнх-Эрдэнэ, зөвлөх эмч Д.Зулгэрэл нарт болон бусад эмч, сувилагч ажилчдадаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.

 

З.Хонгорзул  8924

ТАЛАРХАЛ

ШУГТЭ -ийн мэдрэл судлалын тасгийн С.Дариймаа эрхлэгчтэй хамт олон эмч П.Баярмаа Б.Энхжаргал, резидент эмч Ж.Амартайван нарт эмчлүүлэгч Р. Пүрэвбаатарын гэр бүлээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Т.Энхтуяа 9907….

ТАЛАРХАЛ

ШУГТЭ -ийн мэдрэл судлалын тасгийн С.Дариймаа эрхлэгчтэй хамт олон эмч П.Баярмаа Б.Энхжаргал, резидент эмч Ж.Амартайван нарт эмчлүүлэгч Р. Пүрэвбаатарын гэр бүлээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Т.Энхтуяа 9907….

ТАЛАРХАЛ

Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний хэм алдалтын эмч  Х.Мөнгөн-Өлзий резидент эмч Б.Үнэнтөгөлдөр, Ө.Гантуул амбулаторийн боолтын сувилагч П. Лхамсүрэн нар нь хурдан шуурхай,ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.


Базарсүрэн 9614….

ТАЛАРХАЛ

Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн судасны мэс заслын тасгийн их эмч Б.Батсүрэн болон тасгийн хамт олонд талархал илэрхийлмээр байна. Би 2023 оны 10 дугаар сарын 30-нд судасны хагалгаанд орсон юм. Эрүүл саруул болгож өгсөнд маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Харилцаа сайтай хүний төлөө гэсэн сэтгэлтэй энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

 

Ц.Отгонбаатар 9935….

ТАЛАРХАЛ

ШУГТЭ-ийн цахим үйлчилгээний ажилтан Б.Бодьдуламд маш сайхан үйлчилж өгсөнд баярлаж талархсанаа илэрхийлж байна. Эелдэг найрсаг харилцаатай түргэн шуурхай үйлчилгээтэй танд цаашдын ажилд өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 Л.Саранчимэг 9594….

ТАЛАРХАЛ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч С.Дариймаа, Б.Энхжаргал, ахлах сувилагч П.Эрдэнэ, Л.Дэлгэрбаяр, О.Үүрийнтуяа, С.Дэлгэрмаа, А.Дорждэрэм нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд талархаж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ж.Нямсүрэн 8999….

ТАЛАРХАЛ

Миний бие нь "ШУГТЭ"-н Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлээд гарсан. Тус тасгийн эмч П.Оюухүү, эмч Б.Батчимэг болон тус тасгийн нийт хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.

 

Дашдорж 8819….

ТАЛАРХАЛ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн бөөр дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул, эмч С.Мөнхзул, Г.Билэгзаяа, н.Алтанцэцэг ахлах сувилагч Ц.Хонгорзул, Б.Майцэцэг, Н.Отгонцэцэг, Х.Цэцэгмаа, Т.Мөнгөнцэцэг, А.Нандин-Эрдэнэ, Д.Энхбаяр,Б.Оюунгэрэл нарт талархал илэрхийлье. Түргэн шуурхай үйлчилгээтэй, эелдэг найрсаг харилцаатай, мэргэжлийн ур чадвар сайтай та бүхэнд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Б.Ачдоо 9181….

ТАЛАРХАЛ

Шастины нэрэмжит УГТЭ-ийн  урологийн мэс заслын тасгийн эрхлэгч Г.Алтанхуяг,  эмч Б.Аздэлгэр, Ч.Чулуунцэцэг, Б.Чинзориг, Б.Баярцэнгэл нарт талархал дэвшүүлж байна. Миний бие тус эмч нарын хяналтанд 2 жил явж байна. Маш сайхан эелдэг, найрсаг зан харилцаатай, мэргэжлийн ур чадвар өндөртэй хамт олонд маш баярлаж явдаг юм. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү