Миний хань Б.Баянзүрх нь 2015 оны 08-р сарын 26-нд Мэдрэлийн мэс заслын тархины хагалгаанд орсон.
Миний бие С.Дуламжав нь 2015.08.12-нд БДШСТасагт биеийн байдалд хүнд ирж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байх хугацаанд биеийн байдал сайжирсан. Тус эмнэлгийн сувилагч нар харьцаа, хандлага сайн, үйлчилгээ түргэн шуурхай, хийж буй ажилдаа чадварлаг, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлсэн. Тасгийн эрхлэгч Оюунгэрэл, их эмч Биндэръяа болон нийт тасгийн хамт олонд баярлаж талархал илэрхийлж байна.
Миний хүү Г.Өсөхболд нь 2015 оны 8-р сарын 1-нд тархины харвалттай биеийн байдал маш хүнд ирж 3-р эмнэлгт хэвтээд 2015.08.14-нд бие эрүүл, ухаан саруул болон эдгэрч эцэг, эх, ах, дүү, найз нөхөд бид бүгдийнг маш ихээр баярлууллаа. Энэ бүгд нь тус эмнэлгийн сэхээний эмч, сувилагч, мэс заслын их эмч Энхболд болон нийт энэ эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч мөн төр захиргааны ажилтан, бүх хүмүүсд маш ихээр талархаж баярлалаа гэж хэмээр байна. Мөн энэ эмнэлгийн үйлчилгээ, хүмүүсийн харьцаа бид нарт үнэхээр их таалагдаж байлаа.
Тус эмнэлгийн Оюунгэрэл эрхлэгчтэй БДШСТасагт 2015 оны 06-р сарын 29-өөс 7-р сарын 07-ныг хүртэл 10 хоног хэвтэж сэтгэл хангалуун, миний бие өвчин зовиургүй болж сайхан эмчилгээ хийлгэлээ.
Тус эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Нямжавт баярлаж талархсанаа танай албаар дамжуулан хэлэх гэсэн юм. Би 4 сараас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн. Тэгэхэд тус цахим бүртгэлийн ажилтан нь эелдэг сайхан зангаар хүмүүстэй харьцаж, хүндэтгэж, шуурхай, уриалгахан байгаад нь өндөр настан би маш ихээр баярлаж байгааг маань дамжуулж өгнө үү.
Миний бие 2015.05.29-нд хэвтэж 6-р сарын 10-нд хавхлага сориулах мэс засалд орж эргэн хөл дээрээ бослоо. Надад шинэ амьдрал, гэрэл гэгээ хайрласан зөвлөх эмч Баасанжав, тасгийн эрхлэгч Даваацэрэн, эмчлэгч эмч Булган, Бат-Ундрал, Түмэнжаргал, Төвжаргал, Туул, Нямсүрэн болон сэхээний ба тасгийн нийт сувилагч нартаа баярлаж талархаж байна
Сайн байна уу? Дорж овогтой Лувсандавга буюу миний аав 2015.05.08-нд “Судасны бөглөрөл” оноштойгоор хагалгаанд орж баруун хөлөө тайруулж хагалгаа амжилттай болсон. Хагалгаанаас хойш бага зэрэг шарх хүнд, үхжилттэй эмнэлгийн хяналтанд байсан
Лувсанцэрэн овогтой Жавзандолгор 49 настай эмэгтэй. Зүрхний хавхлага солиулах хагалгаанд заавал орох шаардлагатай болж Өмнөговь аймгаас ирж 3-р эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хэвтэж хагалгаанд орсон.
Миний эцгийн садан болох эцэг, эх нв нас барсан, орох орон гэргүй, ажил төрөлгүй тэнэж явсан өнчин нэгэн хүүхэд Лочингийн Мягмарсүрэн 37 настай гундуухан эр хүн байдаг юм. Гэтэл тэр хүүхдийн бие нь муудаж, ходоод гэдэс нь битүү шархтай тураалдаа орсон хүнд байдалтай 3-р эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Яаралтай мэс засал хийх болж 3 сая төгрөг хэрэгтэй болсон тухай төрөл садан муутай, төлөх чадваргүй, зөвхөн эцгийн садан миний бие Отгонбаяр (72 настай) надад мэдэгдэж би яах ч аргагүй мухардсан юм. Ийм үед яаралтай арга хэмжээ авч мэс засал үнэгүй хийж аюулт өвчнөөс өнчин хүүг аварсан. Уг хагалгаа үнэгүй хийж өгсөн хагалгааны баг болох ачит эмч, өргөсөн тангарагтаа үнэнч, зөвхөн хүний төлөө гэсэн сэтгэлтэй Анагаах ухааны доктор Г. Баяраа, Анагаах ухааны доктор Ц. Лочин, Б.Батдэлгэр нарт гүн талархал илэрхийлж байна.
Манай ээж 64 настай танай эмнэлгийн 3 давхарт зүрх судасны мэс заслын тасагт маш хүнд өвчтэй ирж хэвтэн хагалгаа хийлгээд биеийн байдал сайжирсан тул энэ тасгийн Эрдэнэсүрэн эмч болон хамт олонд нь маш их баярлалаа. Бид энэ Эрдэнэсүрэн эмч болон хамт олонд нь туйлын их баярлаж байна. Үнэхээр мундаг эмч нар юмаа. Баярлалаа.
Бидний хайрт ээж, тус эмнэлгийн ахмад эмч Ж.Саран нь 2015 оны 3-р сарын 27-нд яаралтай тусламжийн тасагт ирж гэдэсний түгжрэл оноштойгоор ерөнхий мэс заслын тасагт хэвтсэн. Тухайн үед яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж шуурхай эмчилгээг эхлүүлж онош тодруулсан их эмч Т.Баасандорж, Х.Буянхишиг, Б.Батдэлгэр нарт баярлаж байна.
2015.03.25-аас 4-р сарын 03-ыг хүртэл уг тасгийн хамт олноор эмчлүүлж эрүүл саруул болсондоо маш их баярлаж байна.Тус тасгийн эмч, сувилагч, асрагч нар нь ажил мэргэжилдээ чадварлаг, үнэнч сэтгэлээсээ ханддаг.
Миний бие сүүлийн 3 сарын турш хоолой сэрвэгнэж, хий ханиалгаад өрхийн эмчдээ үзүүлж харшлын төрөл бүрийн эм уусан боловч эдгэсэнгүй. Сүүлдээ ханиалгах бүрт толгой лугшиж өвдөөд маш их зовиуртай байсан юм.
Тус эмнэлгийн мэс заслын Н.Эрдэнэ-сүрэн, Н.Золжаргал, Н.Нямсүрэн, Н.Батбаатар болон тус тасгийн нийт сувилагч ажилтан нарт баярласан талархал ирлээ.
Хүний амьдралын замд олон зүйл тохиолддог ч хүн бүр төдийлөн сайн мэддэггүй шаналгаа зовиур ихтэй өвчлөл бол хамар амьсгалын замын эмгэг гэдгийг энд хэвтэж эмчлүүлсэн хэдэн өдөр маш сайн ойлголлоо. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зодоон хийж хамартаа гэмтэл аваад гаднаас харахад бага зэргийн муруй болж эдгэсэн юм. Харин хамар битүүрэх тохиолдолоо ханиад хүрсэн бололтой гээд л нусаа татаад ажил гэрийн хооронд гүйсээр 30 гаруй жил болсон байх юм. Гэтэл амьсгал авах, амьдрал залгуулах гол хүчил төрөгчийн дутагдлаас болоод Зүрх судас, толгой тархины өвчин болж даамжирдаг юм байна.
73 настай Б.Намжил миний бие 2012 оны 11 сарын 24-нд тус эмнэлгийн хүлээн авах тасагт ухаангүй хүргэгдэн ирсэн бөгөөд эмч Эрдэнэсүрэн нь намайг яаралтай шинжилгээнд оруулж ЭХО оношлогооны эмч О.Ариунбилэгийг дуудан ирүүлж