Ц.Төмөр-Очир захиралтай УГТЭ-ийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлэх нь
УГТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн Ж.Ганбаатар эрхлэгчтэй хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлэх нь
Миний хүүгийн эмчлэгч эмч Г.Улзмаа болон сэхээн амьдруулах эмч Б.Дэмбэрэлмаа та бүхэнд яаралтай арга хэмжээ авч сэхээнд орсон миний хүүд тохирсон эмчилгээг түргэн шуурхай хийж биеийн байдлыг богино хугацаанд сайжруулж, арга хэмжээг түргэн шуурхай авсанд гэр бүл, найз нөхөд, эцэг эхийн зүгээс үнэхээр их талархаж баярлаж буйгаа илэрхийлж байна.
Миний бие Банзрагч нь 2019.06.14-нөөс 2019.07.09-ний өдрийг хүртэл Голтын үрэвсэл гэсэн маш их аюултай өвчин тусан тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Энэ хугацаанд тус тасгийн эмч сувилагч нар нойр хоолоо хасан амралтийн өдрөө ч хүртэл чин сэтгэл гарган ирж аюулт өвчнөөс намайг аварсанд үнэхээр их талархаж байна.
Миний хүү Э.Бат-Амгалан 2019 оны 5-р сарын 9-ний өдөр зүрхний мэс засалд орж зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний хэсэгт 40 хоног эмчлүүлэн хэвтэж байх хугацаанд миний хүүг ямарч цооролт улайлтгүй арчилж халамжилан сувилж байсан тасгийн сувилагч нартаа бүгдэд нь маш их талархаж байна. Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОН, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ХАМТ ОЛОНД
ХАРВАЛТЫН ТАСАГ, АНГИОГРАФИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ИХ ЭМЧ Р.ГАНБААТАР, ЗҮРХ СУДЛАЛЫН ТАСГИЙН ИХ ЭМЧ НАРАНЦАЦРАЛТ НАРТ
ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ИХ ЭМЧ ЭНХСАЙХАН, ЭНХ-АМГАЛАН БОЛОН ХАМТ ОЛОНД