Худалдан авах ажиллагаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуурын 2012 оны тендерийн нээлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байдлаар боллоо

2012 он 01 сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутанд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуур худалдан авах тендерийн нээлттэй хурал тус эмнэлгийн Эрдмийн өргөөнд боллоо.

2012 оны эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуурын Тендерийн гэрээг дүгнэх ярилцлага зохиогдлоо

2012 оны 12 сарын 19-ний өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2012 онд эм, эмнэлгийн хэрэгслийн урвалж оношлуураар нийлүүлэх гэрээг дүгнэсэн ярилцлага зохиогдлоо. Уг ярилцлаганд тус эмнэлгийн удирдлагын баг, 2012 оны тендерийн үнэлгээний хороо, эмэн эмчилгээний зохицуулах хорооны гишүүд, зарим тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөл оролцлоо. Мөн уг ярилцлаганд гэрээт 24 байгууллага оролцохоос 14 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Тендер

II. Тендерийн нэр, дугаар: П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах хязгаарлагдмал тендер, 2012/01

Тендер

I. Тендерийн нэр, дугаар: П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах нээлттэй тендер, 2012/01

ТЕНДЕРИЙН УРИЛГА

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.