Өнгөрөгч бямба гариг буюу 2013 оны 11 сарын 30-нд тус эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасгийн хамт олон эмчлүүлэгчдийнхээ дунд “СЭТГЭЛД НИЙЦСЭН НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний удирдамжийн дагуу Сургалт, нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Гемодиализ эмчилгээний тасгаар байнга үйлчлүүлдэг архаг диализийн эмчлүүлэгчдээс 27 хүн ар гэрийн төлөөлөлийн хамт, мөн тус эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын тасгийн 10 эмчлүүлэгч оролцож, нийт 64 хүн хамрагдлаа. Энэ нь Архаг диализийн эмчлүүлэгчдийн хувьд 95%-ийн ирцтэй тус өдөрлөгт оролцсон явдал юм.
Сургалт өдөрлөг хөтөлбөрийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж , Тасгийн эрхлэгч Д.Мөнхзул өдөрлөгийг нээж үг хэлснээр эхэллээ.
Тасгийн их эмч Г.Сарангэрэл “Гемодиализ эмчилгээ, түүний менежмент”, “Гемодиализ эмчилгээний дэглэм хяналт” сэдвүүдээр видео болон презентаци ,тасгийн эрхлэгч Д,Мөнхзул ГЭТ-ийн тасгийн ,эмнэлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээл болон цаашдын хэтийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцууллаа.
Мөн Тасгийн эрхлэгч Д,Мөнхзул ,их эмч Г.Сарангэрэл нар 30 минутын турш эмчлүүлэгч үйлчлүүлэгчидийн сонирхсон асуултанд хариулт , хэлэлцүүлэг явагдлаа. Сургалт өдөрлөгийн явцад эмчлүүлэгчдэд зориулж 6 сэдвээр 390 ээд тараах материал, зөвлөмж гарын авлага бэлтгэж хүргэлээ. Мөн эмчлүүлэгчдэд халуун цай, кофегоор үйлчиллээ.