Талархал

Г.Байгалмаа эрхлэгчтэй ХТ-ийн нийт эмч, сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч нартаа талархал илэрхийлж байна. Маш хүнд өвчний үед амийг минь аварч, хүнд үеийг даван туулахад өөрсдийн бүхий л мэдлэг, арга хэмжээг хэрэгжүүлэн өндөр түвшинд тусламж үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.