Талархал

ЗСМЗТ-ийн эрхлэгч Ч.Төвжаргал, эмч Д.Батбаатар, эмч В.Ганбат, эмч Б.Мөнхжаргал, эмч Н.Баярмаа, сувилагч Б.Тунгалаг, сувилагч Т.Алтанцэцэг, МЭЭТ-ийн эмч Ш.Батцэцэг, эмч Н.Дэмид-Од нарт талархал дэвшүүлж байна. Люксембургийн эмч нартай хамтарч хийсэн хагалгаанд манай хүүхэд орлоо. Та бүхний буянаар манай гэр бүл үр хүүхдээ эсэн мэнд авч үлдсэндээ маш их баяртай байна. Цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.